"Чи яагаад надад хэлэхгүй түүнийг дуудаж байгаа юм. Намайг үхэхийг хармаар байна уу. Хэм хэмжээндээ бай Пак эмчээ. Би энд төлбөрөө төлөөд хэвтэж байхад хэн таныг дур мэдэж ээжийг минь дууд гэсэн юм. Би өөрөө хүсээгүй байхад яаж байгаа юм."
Жимин "Би хийх ёстой ажлаа л хийж байна. Ар гэрийнхэнтэй чинь уулзах ёстой. Чи хүсэхгүй байсан ч тэд үүнийг мэдэх нь зөв."
"Намайг удахгүй эмнэлэгээс гарч болно гэсэн биздээ. Миний өвчин эдгэж байгаа гэж чи өөрөө надад хэлсэн Жимин. Чи надаар тоглоод байгаа юм уу."
Жимин "Сүүлийн шинжилгээний хариугаар хавдар томорсон гэж гарсан Чэён. Бид одоо илүү хянуур байх хэрэгтэй байна. Хэрвээ гэнт хагалгаа товолхоор бол бид ээжээс чинь зөвшөөрөл авах ёстой болно. Бүгдийн хэлсэн нь хамгийн зөв арга."
"Заавал гэр бүлийн хүн хэрэгтэй юм уу. Надад гэр бүл байхгүй бол би өөрөө зөвшөөрхөд л хангалттай биздээ."
Жимин "Гэхдээ чамд ээж гэж хүн бий."
"Үгүй ээ, яасан ч болохгүй. Ээж мэдвэл би өөрийгөө зүгээр өнгөрөөж чадахгүй. Гуйж байна Жимин ээжид юу ч битгий хэл, өрөөнд оруулж ирэх хэрэггүй. Би ийм байдалтай харагдмааргүй байна. Өөр арга байх л ёстой. Надад жоохон л хугацаа өгчих. Би үнэхээр зүгээрээ хагалгаа гэх шаардлагагүй би эдгэнэ. Тийм биздээ... надад туслалдаа."
Жимин "Одоо тайвширдаа ээжийг чинь оруулахгүйгээр явуулчихъя. Ажил тараад дахиад ярилцая."
Би одоо яах ёстой вэ? Хэрвээ тэр намайг ийм байгааг харвал гарцаагүй намайг хаяна. Ядаж одоогынх шигээ ачлалгүй охин гэх нэрээр дуусахыг хүсэж байна. Би тусдаа гарах хэрэгтэй тэгж байж би түүний гар доороос гарна. Яавал дээр вэ? Эхлээд ямар ч арга байсан хамаагүй би эдгэх хэрэгтэй.
Орой Жиминийг орж ирэхийг хүлээн хий хана ширтэн хүлээнэ. Өрөөний хаалга онгойж гаднаас орж ирэх хүнийг эмч гэж итгэсэн ч нэг биш хоёр хүн өрөөнд орж ирэв. Жонгүүг, Жүхён...
Жонгүүг "Бие нь яаж байна. Чамайг хамаагүй хоол иддэггүй болохоор жимс авчихсан."
Жүхён "Хүнд өвдөө юу? Царай чинь их тааруу харагдаж байна."
"Юу вэ? Та хоёр одоо болзоод байгаа юм уу. Жон өмгөөлөгчөө өөрт чинь их итгэсэн юмсан. Бусдаас ялгараад байх юмгүй хүн байжээ. Урам хугармаар юм."
Жүхён "Гүүгийн буруу бишээ би гуйсаар байгаад хамт ирчихсэн юм. Чамд эвгүй санагдуулсан бол уучлаарай. Та хоёрт ярих зүйл байгаа бол би түрүүлээд явчих уу?"
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...