Би бодохдоо түүний ажлын ихэнх ажилчид эмэгтэй бүр нарийн бичгийг нь кинон дээр гардаг шиг сайхан хүүхэн байгаа гэж бодсон. Гэтэл кино бодит байдал хоёр өөр байсан юм. Би түүний ажилруу орсон цагаасаа хойш тийм ч олон эмэгтэй хүн харсангүй. Бас бидний араас цай оруулж ирсэн хүн түүний нарийн бичиг байсан. Мөн л эрэгтэй. Би хардалт гэдэг зүйлд дургүй болчихсон юм болов уу? Эсвэл хэн нэгний араас үгүйлж харамлахаас залхчихсан юм болов уу? Өмнө энэ талаар бодож байгаагүй гэдгээ энд ирсэн хойноо санасан юм. Би Жүүнийг өөр эмэгтэй хүнтэй уулзаж байна гэж бодож байгаагүй. Үнэхээр хатуу сэтгэлтэй юм гээч.
"Ажил чинь хэзээ дуусах юм."
Намжүүн "Уйдаж байна уу? Би аль болох хурдан дуусгах гэж хичээнээ."
"Би уйдаад байна. Чиний өрөөнд хийчих сонирхолтой зүйл алга." Хүйтэн юм. Өрөөний температуртаа бус уур амьсгалдаа хамаг учир нь байгаа байх. Бараан саарал өрөө. Энд тод өнгийн гэх зүйл ганц ч алга. Ширээн дээр замбараагүй тарсан цааснууд л энд хамгийн гэгээтэй харагдаж байв.
Жүүн бараан өнгөнд дуртай байх нь. Түүний өмсдөг хувцаснууд ихэнх нь хар саарал эсвэл хар хөх байдаг. Намайг уйдаж байгаагаа хэлэхэд тэр ширээнийхээ араас өндийв. Би түүнийг энэ буйдан дээр харж суугаад хэдийнээ хоёр цагийг үрж. Жүүн хажууд минь ирж суухдаа чилсэн нуруугаа амраан хойш налан суув.
Намжүүн "Дүрсгүйтэж болно шүү. Би уурлахгүй болохоор юу дуртайгаа хий."
"Жоохон гэрэл гэгээ оруулах хэрэгтэй. Харанхуй юм."
Намжүүн "Би ийм орчинд илүү хурдан сэтгэдэг. Гэрэлтэй байх үед миний оюун санаа өөр тийшээ сатаараад байдаг юм. Анхаарлаа төвлөрүүлэх хамгийн зөв газар." Жүүн ширээн дээр байх жижигхэн ууттай бэлгийг аван надад өгөв. Би Жисүгийн өгсөн бэлгийг нээж үзэхээ мартчихаж. Дотор нь юу байгаа бол....
Намжүүн "Нээж үзэх хэрэгтэй шүү дээ."
Уутыг нээсэн дороо буцааж хаалаа. Би үүнийг юу болохыг өнгөнөөс нь хараад л шууд мэднэ. Жисү үнэхээр галзуур ч...
Намжүүн "Юу юм"
"Юу ч биш." Үнэхээр тэнэг хариулт байлаа. Сандарсандаа болоод хацар минь халуу дүүгээд ирэв. Ямар азаар Жүүн сая нээхэд минь хараагүй юм!!!
Намжүүн "Яагаад нуугаад байгаа юм. Надад харуулахгүй юм уу?"
"Үгүй ээ." Бэлгээ ардаа хийхэд Жүүн улам сэжиглэнгүй харж эхлэв. Тэр бараг гадарлаж байгаа байх. Хэрвээ тэр энийг харчихвал намайг ийм сонирхолтой гээд бодчихно. Бүр толгойнд нь бохир бодлууд орж ирэх биз.
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...