Chapter: 4

52 9 3
                                    

Нарны туяа өрөөг гэрэлтүүлэх үед орноосоо босон хөшгөө хаалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна. Яг энэ цаг агаар шиг бүх зүйл сайхан болоод дуусдаг бол. Хэдхэн өдрийн өмнө авсан шарх минь овоо эдгээд хүний өөдөөс эгцэлж харахаар болжээ. Хэт хариуцлагагүй хандсан хүн нь би өөрөө шүү дээ, энэ зэргийг зүйлийг даваад л гарах хэрэгтэй. Тэр хэргийг Жон өмгөөлөгч авсан, хүмүүсээс сонсох нь ээ шөнөжин ажиллаж байгаа гэсэн. Түүний чадвар дээр би маргахгүй ээ.

Жисүгийн өгсөн дугаараар өчигдөр эмнэлэгтэй холбоо барьж өглөө очих цаг авсан юм. Намайг очиход үүдэнд байх сувилагч эмэгтэй эмчийн өрөө хүртэл хүргэж өглөө. Хаалгыг нь зөөлөн тогшоод "Орж болох уу." өрөөнөөс хүмүүсийн чимээ гарахад хүнтэй байгааг нь ойлгоод тэндээ чимээгүй хүлээнэ.

"Хан Чэён байна уу."

"Би байна."

"Эмч ороод ир гэнээ." зөрж гарсан эмч бүсгүй явахад, би өрөө рүү явж оров.
"Сайн байна уу эмчээ."

"Сайн, сайн уу. Ийшээ суу лдаа. Тэгэхээр чи Хан Чэён байх нь, намайг Пак Жимин гэдэг. Анх удаа манай эмнэлэг дээр ирж байгаа юм байна, тийм болохоор дахиж шинжилгээ авах хэрэгтэй байна. Тэр өрөөрүү ороод хувцасаа солиод гараад ир." Цаанаас нь өгсөн хувцасыг сольж өмсчихөөд хэд хэдэн шинжилгээ өгч удаачгүй хариунууд нь эхнээсээ гарч эхлэв.

Жимин "Тэгэхээр Чэён чи одоо ууж байгаа эмээ болих хэрэгтэй. Хэр их өвдөлт мэдрэж байгааг чинь ойлгож байна, гэхдээ ийм хүчтэй өвчин намдаах эм байнга хэрэглэх нь хортой. Хоёулаа хамтдаа хичээвэл чи зүгээр болж чадна санаа зовох хэрэггүй. Харин миний үгнээс зөрж буруу үйлдэл хийвэл бид хамтдаа хагалгааны өрөөрүү орно гэдгээ мэдэж байгаа биздээ."

"Тийм ээ. Би хоолны дэглэмээ сайн барьж байгаа."

Жимин "Сайн байна. Бас дан ганц хоол дээр анхаарах зүйл биш. Хэт их стрессдэж болохгүй, тухайн үеийн өвдөлтийн хэмжээ чиний сэтгэл санаатай холбоотой."

"Ойлголоо."

Жимин "Долоо хоногт хоёроос гурван удаа эмчилгээ хийгдэнэ. Би зурвасаар цагийг чинь явуулах болохоор цагтаа ирж байгаарай. Ийм юм асууж байгаад уучлаарай би Сокжиныг ахлах сургуулиасаа хойш мэднэ найз охинтой болсон гэж байсан тэр нь чи байсан юм уу."

"Үгүй ээ та хүн андуураад байна. Ингээд болсон бол би явчих уу?"

Жимин "Тэгдээ. Эвгүй санагдсан бол уучлаарай Сокжин өөрөө залгаад тусгайлан сайн үзээд өгөөрэй гэж гуйгаад байсан болохоор холбоотой хүмүүс юм байна гэж бодоод."

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now