Chapter: 26

62 14 2
                                    

~Өөрийгөө нэг өгүүлбэрээр тодорхойлооч Хан Чэён. Ммм....Бүх зүйлийг хоёр талаас нь хардаг хэрнээ алийн сонгохоо мэддэггүй нэгэн юм болов уу?

Харин яг одоо би энэ асуултын хариу аль нь зөв, аль нь буруу болохыг мэдэхээр зогсож байна. Өөртөө мянга мянган удаа зүгээр гэж хэлсэн боловч одоо хүртэл тайвшрах шинж үгүй.

Хоёр хаалгыг хүчтэй түлхэх үед цааш онгойн урдаас халуун агаар үлээв. Том гэрлийн бүрхүүлүүд энд тэнд унжин, шавар эдлэлүүд ч мөн энд тэнд үзэгдэнэ. Хана нь хүртэл хээ угалзаар дүүрсэн тансаг орчин. Том цонхны урд мод шиг ургасан цэцгүүд гайхалтай харагдана. Энэ үнэр нь хүртэл....Яг л эртний музейд ороод ирсэн мэт мэдрэмж төрүүлж байлаа. Ийм зүйлс сонирхдог хүмүүс өөрсдөө ямар бол гэх бодол толгойд минь орж ирэв.

Алтлаг өнгийн гоёмсог шатаар доош бууж ирэх эмэгтэй хамгийн түрүүнд Жүүнийг тэврэн үнсэв. Энэ хүн түүний ээж болохыг төвөггүйхэн мэдээд авлаа. Өнөөх эмэгтэй миний зүг харахдаа дээрээс минь доош гүйлгэн харна. Эмэгтэйн нүүрэнд инээмсэглэл тодрон биднийг зочны өрөөнрүү орохыг урив. Тэр өрөө саяхан харсан үүдний хэсгээс хэд дахин том танхим байсан юм. Өрөөний голд байрлах том буйдангийн булан дээр чимээгүй суусаар өнөөх эмэгтэйг буцаж ирэхийг хүлээнэ.

Намжүүн "Битгий сандар. Би чамаас хэзээ ч холдохгүй. Энд би байгаа цагт чамд юу ч тохиолдохгүй ойлгосон уу."

Жүүнрүү айсан харцаар ширтэхэд тэр гараас минь атган зэрэгцэн суув. Удалгүй үйлчлэгч эмэгтэй бидний урд цай аягалан тавилаа. Чимээгүй уур амьсгал одоо хэрнэ үргэлжилсээр.

Зочны өрөөний хаалга хүчтэй онгойн Жүүн бид хоёр зэрэг дээш өндийв. Тансаг чамин плаж өмссөн түүний ээж бидний сууж буй буйдангын урдаас харах сандал дээр тухлан суулаа. Түүний удсан шалтгаан энэ байх. Хэдхэн хоромын өмнө хослолтой байсан бол одоо плажтай сууж байна. Гэртээ хүртэл эрхэмсэг байх эмэгтэй дотроо ямар бол гэж бодох төдий л гайхах мэдрэмж бүрхээд ирэв.

"Сууж болно оо. Удаан хүлээсэн үү. Тэгэхээр миний хүүгийн яриад байсан бүсгүй чи байх нь. Танилцая намайг зүгээр л хадагтай Ким гэхэд болно."

"Сайн байна уу. Намайг Хан Чэён гэдэг."

"Чиний талаар дуулсаан. Нэгэнт энэ хүртэл ирчихсэн юм чинь өнөөдөр тухтай байж байгаад яваарай."

Намжүүн "Аав яагаад бууж ирэхгүй байгаа юм."

"Тэр өглөө яаралтай дуудлага аваад ахтай чинь хамт Шанхай явсан. Хэр удахаа хэлээгүй юм байна."

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now