Өнгөрсөн бүхнийг мартаад дахин шинээр эхлэнэ гэж бодсон. Нүд худал хэлдэггүй гэдэг шиг үнэхээр л нүдэнд минь үзэгдэж байгаа цагт энэ бүхэн бүтэшгүй гэдгийг ухаарсан юм.
Түүнд сэтгэлээ илчилдэг өдөр тэр юу ч хэлээгүй, зүгээр л гэрийн үүдэнд ирээд машины хаалга гаднаас онгойлгож өгсөн. Юу горьдож түүнээс хариу хэлэхийг хүлээсэн юм бол. Гэсэн ч би түүнийг харагдахгүй болтол нь араас нь харсан. Өрөвдөлтэй юм. Магадгүй эргээд ирнэ гэж хүлээсэн байх.
Эхэндээ гэрт болздог байсан бол сүүлдээ дэлгүүр дээр. Тэр хоёрыг өдөр бүр хамтад нь хардаг боллоо. Би ээжээсээ залуу бас хөөрхөн. Тийм байхад тэр намайг эмэгтэй хүн гэж харсангүй.
Мин У "Чэён хэзээ ирсэн юм. Орохгүй яасан юм даарчихлаа." дэлгүүрийн үүдэнд тэднийг цонхоор харж байхад тэр гарч ирсэн юм. Би нулимсаа түүнд үзүүлэхгүй гэж хичээсэндээ тэндээс хар хурдаараа холдов. Холгүйхэн байх цэцэрлэгт хүрээлэнгийн саравчинд нүүрээ даран хэсэг суухдаа түрүүнээс хойш тэвчсэн нулимсаа урсгаад авлаа. Одоо арай л дээрдэж байна.
Хөл хөдөлгөөн багатай энэ газар ганцаараа сууж байгаа намайг хаанаас ч харсан танихаар байсан юм.
Мин У "Чамайг зөндөө хайлаа. Ямар хурдан гүйдэг юм бэ. Олдохгүй нь л гэж айж байлаа шүү."
"Яах гэж намайг хайсан юм."
Мин У "Хоёулаа ярилцах хэрэгтэй байх. Би ээжид чинь сайн. Тийм болохоор хоёулаа ингэж муур хулгана шиг байхаа больцгооё."
"Битгий инээд хүргээд бай. Хэн таныг миний араас ир гэсэн юм. Ирээгүй бол надад илүү дээр байх байлаа."
Мин У "Чэён битгий ингэ лдээ. Чи бол мундаг сайн охин бас их хөөрхөн яагаад над шиг хөгшин залууд сайн болно гэж. Энэ түр зуурын л шохоорхол чи л үүнийг мэдэхгүй байгаа болохоос. Би бүгдийн мартах болохоор одооноос шинээр эхлэе тэгэх үү."
"Та ч гэсэн шохоорхож байгаа. Үүнтэй ч гэсэн эвлэр. Бас би хэзээ ч таны охин болохгүй. Яасан ч... намайг үхсэн цагт манай гэрт орж ирээрэй."
Түүнийг хүчтэйхэн мөрлөн хажуугаар нь гарахад ардхан талд минь юм унах нь чанга сонсогдов. Гэсэн ч эргэж харалгүйгээр чигээрээ алхаж эхлэхэд тэр чимээгүй л араас минь дагна. Хурдан явахад, удаан алхасан ч тэр миний хөлний алхаанд тааруулан дагсаар.
"Яагаад дагаад байгаа юм. Би ганцаараа байж болох уу."
Мин У "Чэён...чи ууртай байна. Ингээд хамаагүй яваад байж болохгүй ээ эхлээд гэртээ харь."
"Надад санаа тавиад байгаа юм уу? Яагаад!!!!! Мин У ахаа би хэзээ ч энэ сэтгэлдээ эргэлзэж байгаагүй. Гэтэл та намайг ямар их өвтгөж байгаагаа мэдэх үү. Таныг харах бүрт энэ өвдөлтийг мэдрэж байгаа минь одоо хангалттай. Би таныг намайг хайрла гэж гуйгаагүй биздээ. Зүгээр л ээж бид хоёрын амьдралаас алга болоод өгч болохгүй юм уу."
Мин У "Би чамайг гомдоомооргүй байна. Гэхдээ би ээжид чинь хайртай. Тэр хүнийг хайрлахын тулд чамайг ч мөн хайрлах ёстой бол...би чамайг ч гэсэн хайрлаж чадна."
Би анх удаа түүний үгэнд гомдож байсан өдөр.
Түүний бодолгүй хэлсэн үгс намайг дотроос минь шатааж байсан. Цохиод авахыг хүссэн ч гар минь хөдлөөгүй, зугтаад алга болъё гэсэн ч хөл минь хөдлөөгүй, орилохыг хүссэн ч чадсангүй. Энэ нүд энэ харц намайг алж байна.
Би ховсдуулсан байх.
Өөрийн ухаангүй өлмийгөө өргөн анхны үнсэлтээ түүний уруул дээр буулгахдаа би юу бодож байсан бэ?
Ганцхан удаа ингээд ухаангүй үйлдэл хийчхэе.
Гэвч миний энэ тэнэг үйлдлүүдийн анхных байсан гэдгийг би тэр үедээ мэдээгүй байсан юм.
Хамгийн хачирхалтай зүйл нь тэр эсэргүүцээгүй. Уйлсанаас болж улайсан хацар дээр минь түүний халуун гар хүрэхэд би нүдээ нээсэн юм.
Гэтэл тэр нүдээ аньчихсан байсан. Өөгүй цагаан арьс нүднийхэн доорх жижигхэн мэнгэ гээд бүгд хоорондоо тохирсон төгс төрх.
Яаж ийм байхад би дурлахгүй байж чадах билээ дээ.
Надаас болж түүний утасны дэлгэц хагарчээ. Гэсэн ч тэр надад уурласангүй.
Энэ нь надад боломж байгаа гэсэн үг үү?
A/N: Өмнө уншигч нартайгаа их нээлттэй ярилцдаг байсан одоо шинэ грүппт шинэ уншигч нартай болсон чинь нээх хөндий санагдаад бхын😅😁надаас юу ч хамаагүй асууж болно шүү бүгд нээлттэй.
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...