Chapter: 37 "МАРГААН"

87 8 17
                                    

Хайр итгэлцэл дээр тогтдог уу? Эсвэл цаг хугацаатай холбоотой юу? Дэргэд нь байж чадахгүй ч цаг үргэлж бусдаас харамладаг энэ мэдрэмж хайр мөн үү. Миний хувьд энэ бол зүгээр л дурлал. Тэгвэл дурлал хайр мөн үү? Мэдээж мөн гэхдээ арай өөр төрлийн хайр байх. Жинхэн хайр цаг хугацаанд баригддаггүй. Тийм болохоор бид жинхэн хайрыг хүсэх биш хүлээх хэрэгтэй.

Өөрийн гэж бодсон зүйлээ зөвхөн өөртөө байлгах гэдэг энэ шунал хожим юу авчрах вэ? Би айж байна. Хайр сэтгэл хоёр хүний ижил тэнцүү сэтгэл дээрээс тогтдог. Нэг тал нь илүү бол энэ хайр хөмрөнө. Уруу харсан хайр үзэн ядалт болж хувирдаг. Харин одоо цагт бидний хайр ямар байгаа вэ? Жүүний намайг гэсэн сэтгэл ямар их гэдгийг би мэднэ. Энэ хайр нь сүүлдээ шунал болж буйг ч би анзаарсан. Бидний ирээдүй энэ чигээрээ удаан үргэлжлэвэл аз жаргалтай төгсгөлд хүрч чадахгүй биз.

Намжүүн "Чи чаднаа."

"Чадахгүй гэдгээ хэдэн удаа хэлэх болж байна. Чи надтай хамт явна. Үгүй бол би ч гэсэн явахгүй. Тэгэхээр ингэж тохиръё нэг цагийн дараа бид уулзаагүй байвал тус тусдаа бэлгээ авна ойлгосон уу."

Өнөөдөртөө би Жүүнд уурлах эрхтэй. Тэр намайг гомдоосон. Өнгөрсөн шөнө бид хамт байсан. Харин өглөө ганцаараа сэрсэн юм. Энэ талаар мартаж болох ч орны хажууд карт үлдээгээд явсан нь хамгийн их дургүй хүргэв. Хоёр өдрийн дараа хурим болно гэтэл бид одоо хүртэл бэлгээ сонгоогүй байна. Бүр юу өмсөж очихоо ч бодож амжаагүй байхад Жүүн зүгээр л карт өгөөд энэ бүх ажлыг ганцаараа шийд гэлээ. Тэр мартаагүй бол өнөөдөр хувцасныхаа загвар хэмжээгээ өгч сонгох ёстой байсан. Би Жүүнд маш олон удаа сануулсан. Бүх зүйл маш утга учиртай байх ёстой гэж...

Жүхён "Чэён чамтай хүн уулзахаар ирчихсэн байна. Оруулах уу?" Жүхёныг өрөөнд орж ирэх үед Жүүний яриаг таслан утсаа салгав. Сайн сонсоогүй ч түүний юу гэж хэлсэнг гадарлаж байна. БИ АЖИЛТАЙ....

Харин би бүх ажлаа амжуулахын тулд эрт ирсэн. Бараг л дуусаж байв.

Надтай уулзахыг хүссэн гэнтийн зочин минь танил нэгэн байсан юм. Би зөвхөн царайг нь санаж байна. Эелдэг, даруу төлөв, нүдэнд дулаахан нэгэн. Түүнийг хэн гэсэн билээ дээ........

"Сайн уу. Бид ингэж таарна гэж бодсонгүй шүү. Сонин тохиолдол байна. Тийм үү. Намайг санаж байгаа биздээ. Өмнө зургийн үзэсгэлэн дээр таарсан."

"Мммм...тиймээ мэдээж санаж байна. Та ямар хэргээр энд ирээв."

Хусог "Хүндэтгэлгүй ярьж болно оо. Зүгээр л Хусог гэж дууд. Би ажлын шаардлагаар ирсэн юм. Азтай ч юм уу сонин тохиолдлоор чи энд байна. Би саяхан шинээр бизнес эхлүүлсэн юм аа. Одоогоор ямар ч асуудалгүй амжилттай яваа. Хожим гарч болох эрсдэлээ бодоод хуулийн зөвлөгөө авах хүсэлтэй байна. Чи надад туслана биздээ."

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now