Эхлээд эдгээр зүйлсийг анхаар!!!!!!!
1. Энэ хүртэл уншсан бол эхлээд FOLLOW хийсэн үгүйгээ шалгаарай.
2. Дундаас нь хэсэг үлдээж уншаагүй л бол VOTE дархаа битгий март. Мартсан бол өмнөх хэсгүүдрүүгээ буцаараа.
3. Таалагдсан хэсэг, эсвэл таалагдсан мөрүүд дээрээ сэтгэгдэлээ үлдээж байгаарай.
4. Фэйсбүүк байнга ашигладаггүй шүү бас энэ хаягтайгаа холбоод @Mulan Ji гэсэн фб хаяг бий. Санал хүсэлт, гомдол байвал тийшээ холбогдож болно.
ХЭРВЭЭ НАМАЙГ ДАГДАГГҮЙ БАС ВОТЕ ДАРДАГГҮЙ ЧИМЭЭГҮЙ УНШДАГ БОЛ УУЧЛААРАЙ ЭНЭ БИЧВЭРИЙГ ЭНЭ ХҮРГЭЭД ЗОГСООГООРОЙ.
[40]
"Чи энд юу хийж байгаа юм."
Юнхи "Намжүүн ах гэрт хүргээд өгье гэсэн юм аа. Зүгээр биздээ эгчээ."
"Энэ үнэн үү Жүүн."
Намжүүн "Орой болчихсон байна. Эмэгтэй хүүхэд ганцаараа явах аюултай замаараа хүргээд л өгчихье."
Тийм дээ эмэгтэй хүнд ямар аюултай нийгэм билээ дээ. Надад ч гэсэн ийм үе зөндөө ирж байсан. Тухайн үед би зөвхөн түүний оронд өөрийгөө тавьж үзээд хөнгөн шийдвэр гаргачихсан юм. Магадгүй анхнаасаа түүнийг машинд суулгах ёстой байсан байх. Харин одоо нэгэнт оройтож. Юнхиг ямар санаатай байсныг бодох хэрэгтэй байж.
Намжүүн "Чэён зүгээр үү."
"Тиймээ та хоёрын яриаг сонсоод уйдах ч завгүй явж байна."
Юнхи "Эгчээ нөгөө хөгшиндүү ах яасан юм. Өнөөдөр ирэхгүй байсан юм уу? Өөө нээрээ тийм лдээ би буруу зүйл ярьчихлаа. Тэр хүн таньтай л хамт ирэхгүй бол ирж чадахгүй шүү дээ."
Тэр хэний талаар яриад байгаа юм. Арай Мин У ахыг......
"Чи хүн андуураад байгаа юм бишүү. Юу ярьж байгаагаа эхлээд бодож бай."
Юнхи "Би үнэхээр сайн санаж байна. Хоёр жилийн өмнө та Жисү эгчийнд ирж хоноход гадаа тэр ах шөнөжин таныг хүлээж хоносон шүү дээ. Та мартчихсан юм уу? Би тэр хүнийг таны төрсөн ах л гэж боддог байлаа. Харин тэр өдрөөс хойш арай өөрөөр хардаг болсон лдоо."
Тэр Жүүний хажууд юу яриад байгаа юм. Үнэхээр тэр хүний талаар мэдэхийг хүссэн бол тэр үед хоёр жилийн өмнө асууж болох байсан. Үгүй ээ Юнхи анхнаасаа мэдэж байсан. Жисүгийн гэрийн гадаа бид удаан ярилцаж зогссон дараа нь бид маргасан буцаж ороход Жисү, Юнхи хоёр намайг аргадаж тайвшруулж өгч байсан шүү дээ. Яаж энэ бүхнийг одоо сөхөж чадаж байнаа. Тэр бүгдийг мэдэхгүй. Мин У ахыг өөд болсонг ч мэдэхгүй байж яаж ингэж хүссэнээрээ ярьж чадаваа. Үнэхээр биднийг хосууд гэж бодсон юм бол одоо Жүүний хажууд хэлэх хэрэг байсан гэж үү. Юнхи бидний дунд яс хаяхыг хүсэж. Гэрийнхнээсээ үлдэж бидэнтэй хамт явах гэсэн ганц шалтгаан зүгээр л намайг өвтгөх байж. Миний өнгөрсөнөөр даажигнаж байна. Би тийм өрөвдөлтэй нэгэн юм гэж үү.
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
Roman d'amourЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...