Chapter: 34

64 8 11
                                    

Өөртөө итгэлтэй мэт харагдах өндөр нуруу, нарийхан урт хөл, хэний ч анхаарлыг татах сайхан бэлхүүс. Тэр өөрийнхөө биед хэзээ ч сэтгэл дундуур байж үзээгүй. Яг л энэ бүхэн ганцхан түүнд зориулагдсан мэт төгс харагдуулдаг. Сүүлийн үед өнөөх сайхан биеэ нууж илүү том, илүү сул хувцас өмсөж, өөрийн байгалийн гоо үзэсгэлэнгээ илүү тодотгон нүүрний будаг гэх зүйлээс татгалздаг болчихсон байлаа. Харин өнөөдөр тэр буцаад өмнөх гал цогтой итгэл төгс эмэгтэйн дүрд хувирав. Чэён дунд сургуульд байхаасаа л эхлэн үеийн хүүхдүүд дундаа өндөр байсан. Гэсэн ч тэр өнөөдөр өндөр өлгийт өмсөнө. Эгэмний яс болоод мөрнийхөн яс товойн харагдах нь үнэхээр халуухан харагдуулна. Урт шулуун үсээ доор шууж боогоод гарахад бэлэн болов. Чэёныг гэрээсээ гарах үед Жүүн аль хэдийн ирчихсэн хүлээж байх нь тэр. Гадуур хувцастай байсан ч түүний дотор цухуйх хүрэн хослол нь сайхан харагдана. Тэд хоёул өнөөдөр төгс хосложээ.

Намжүүн "Дөрвөн жилийн өмнө яг энэ гэрэл зургийн үзэсгэлэнд манай гэр бүл хөрөнгө оруулж байсан юм. Надад түүний гэрэл зурагнууд их таалагддаг. Харамсалтай нь зурагчин нь гэнт алга болчихсон. Харин өнөөдөр тэр дахин эргэн ирж байна. Энэ удаа тэр ямар ч хөрөнгө оруулагч авалгүй энэ бүхнийг өөрөө хийсэн. Үнэхээр гайхалтай биш гэж үү."

"Тиймээ энэ бүхнээс харахад ямар их хөдөлмөр шингэсэн гэдгийг харж болохоор байна. Энэ үзэсгэлэнг гаргахын тулд дэлхийг бүтэн тойрсон байна шүү дээ."

Намжүүн "Намайг түр хүлээгээрэй би хүмүүстэй мэнд мэдчихээд ирье. Хүсвэл ганцаараа цааш нь үзэж байгаарай." Жүүн атгасан гаран дээр минь хөнгөн үнсээд цааш явав. Энд дандаа баячууд ирсэн нь мэдээж. Гэхдээ яг энэ мөчид энд ирсэн хүмүүсээс илүү эдгээр олон хүмүүсийг цуглуулж чадсан тэр үл мэдэх хүн сонирхолтой санагдана. Цааш явсаар бусдаасаа илүү сүрлэг жаазтай зурагны өмнө тулж ирэв. ТЭР ЭМЭГТЭЙН ХАРЦ...

Энэхүү зурагаар тэр өөрийгөө хэр хол явсанаа харуулахыг зорьсон байх. Олон орны өөр өөрийн түүхийг харуулсан гайхалтай өвөрмөц татаж авсан нүдний зурагууд. Нийт хэдэн эмэгтэйн нүд байгааг тоолоход хэцүү юм. Гэхдээ бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой байгаа нь энэ зурагны гол онцлог нь байх.

Зурагны буланд бичсэн тайлбар нь ч бусдаасаа онцгой юм.

Хорвоо дээр ховорхон заяасан гайхалтай харцтай тэр эмэгтэйд зориулав.
Түүний нууцлаг гүн гялалзсан нүдийг дэлхийг тойрон хайж явна.
Яг энэ мөчид дахин түүгээр бишрэн сууна.
Хаана ч байхгүй дүр төрх.
Миний аялал энэ хүрээд дуусаагүй бололтой.

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now