Chapter:33

65 8 7
                                    

Долоо хоног өнгөрчихжээ. Энэ хугацаанд Жүүнтэй огт холбоо барьж чадсангүй. Түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон нь тодорхой. Тэр хоёр өдрийн өмнө Сөүлд ирчихсэн байх ёстой байсан. Гэтэл Жүүн надтай уулзсангүй. Өнгөрсөн энэ хэдэн өдөрт хачин мэдрэмж намайг бүрхээд авав. Энэ мэдрэмжийг айдас гэдгийг би сайн мэдэж байсан.

Магадгүй тэр надад гомдсон байх. Миний мэдэх Жүүн хэзээ ч хүний үгэнд итгэх хүн биш. Хамгийн түрүүнд надаас асуух ёстой. Эсвэл түүнд өөр ажил гарсан байх.

Жонгүүгтэй ярилцаж шийдсэний эцэст бид цаг алдалгүй шүүхэд салах өргөдөлөө өгсөн. Хагалгааны дараа шийдэх гэж байсан боловч миний бие тийм ч сайн байгаагүй болохоор Жонгүүг энэ ажлыг хойш тавьчихсан байж. Түүнд салах өргөдөлөө яаруулах шалтгаан байгаагүй. Харин надад энэ бүхэн том сургамж болж үлдлээ. Өөрийгөө бодсон шийдвэр минь хэн нэгнийг гомдооно гэж бодоогүй юм. Харин одоо бүхнийг ойлгож байна.

Жонгүүг "Ингээд бид хамаагүй хүмүүс болох шив. Хуучин эхнэр минь." Тэр тоглоом хийн намайг явуулна. Харин надад тийм ч инээдтэй байсангүй. Зөвхөн салалтын талаар бодож байлаа. Ингээд бид хамаагүй хүмүүс болж байна уу?

"Чамд баярлалаа. Чи миний амийг аварсан шүү дээ. Тийм болохоор энэ нууцийг үхэн үхтэлээ хадгалаад үхэх болно. Битгий санаа зов. Ялангуяа Жүхёнд бүр ч хэлэхгүй."

Жонгүүг "Биднийг холбохоо хэзээ болих юм бэ. Бид жирийн л найзууд шүү дээ."

"Зөвхөн одоо үед ирээдүйд юу ч болох юм билээ." Жонгүүг нүдээ эргэлдүүлэн урд гаран алхав.

Жонгүүг "Чи зүгээр үү. Ким Намжүүн юу гэж байна. Бид хэзээ ч эвлэрэх тавилангүй хүмүүс байх аа." Тэр ч үнэн болж байх шиг байна. Жүүн яг одоо Жонгүүгийг харааж байгаа. Эсвэл хэрхэн зайлуулах тухай бодоод ч явж байж мэдэх юм.

"Мэдээгүй байгаасай гэж залбирч байна. Гэхдээ мэдээгүй байх боломжгүй. Тэр Жүүн шүү дээ." Би түүнийг дутуу үнэлсэн. Жүүн хүссэн бүхнээ мэдэх чадалтай нэгэн. Энгийн нэг бүртгэл дээрх мэдээллийг тэр хялбархан олоод мэдчихнэ. Бас тэр хүсвэл Жон өмгөөлөгчид муу зүйл хийж чадна.

Гэртээ ирсэн хойноо юмыг яаж мэдэхэв гээд Жүүнрүү залгаж үзэв. Дахиад л утасаа авсангүй. Гэхдээ энэ удаа дуудаж байгаад саллаа. Анх удаа Жүүн намайг үл тоож байна. Одоо л түүний сэтгэлийг ойлгож байх шиг. Би Жүүнд үнэхээр муухай ханддаг байж.

"Байна уу. Жүүн сонсож байгааг чинь мэдэж байна. Хаана байгаа юм. Сөүлд ирчихсэн байгаа биздээ. Бид ярилцах хэрэгтэй."

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now