Эхлээд эдгээр зүйлсийг анхаар!!!!!!!
1. Энэ хүртэл уншсан бол эхлээд FOLLOW хийсэн үгүйгээ шалгаарай.
2. Дундаас нь хэсэг үлдээж уншаагүй л бол VOTE дархаа битгий март. Мартсан бол өмнөх хэсгүүдрүүгээ буцаараа.
3. Таалагдсан хэсэг, эсвэл таалагдсан мөрүүд дээрээ сэтгэгдэлээ үлдээж байгаарай.
4. Фэйсбүүк байнга ашигладаггүй шүү бас энэ хаягтайгаа холбоод @Mulan Ji гэсэн фб хаяг бий. Санал хүсэлт, гомдол байвал тийшээ холбогдож болно.
ХЭРВЭЭ НАМАЙГ ДАГДАГГҮЙ БАС ВОТЕ ДАРДАГГҮЙ ЧИМЭЭГҮЙ УНШДАГ БОЛ УУЧЛААРАЙ ЭНЭ БИЧВЭРИЙГ ЭНЭ ХҮРГЭЭД ЗОГСООГООРОЙ.
[31]
Хооллож дуусахад Жүүн гэдсээ илэн хойш сандалаа налан хэвтэв. Харин би түүний урд хоосон байх аяга тавгийг хурааж цэвэрлэнэ.Намжүүн "Хоёулаа цаашдаа хамт амьдрая. Чи манайд ирэхгүй гэвэл би ирье. Өдөр бүр чиний хоолыг идээд таргалмаар байна."
"Би хоол хийх дургүй. Ээлжлэнэ гэвэл бодож үзье." Би хэн нэгэнтэй хамт амьдрах ямар ч бэлтгэл бодолгүй байсан ч түүнд юу ч бодолгүй ингээд хэлчихсэн юм.
Намжүүн "Нээрээ биз. Чамайг өдөр бүр харна гэвэл юу ч хийсэн яахав."
Тэр ингэж хэлэхдээ ард минь тулаад ирчихсэн байв. Би аягаа угаахаа зогсоон бээлийгээ тайллаа. Түүнрүү эргэж харахдаа өнөөх бээлийгээ сунган гарт нь атгуулав.
"Чи хүсвэл цэвэрлэгээ хийж болно."
Намжүүн "Чэён чи надаар тоглож байгаа биздээ. Үнэхээр аяга угааж байхыг минь хармаар байгаа юм уу? Би биш чи угааж байхдаа илүү халуухан харагддаг. "
Түүнээс буцааж бээлийгээ авахдаа тэсэлгүй инээчихсэн юм. Харин тэр сүүлд хэлсэн үгэндээ ичиж чимээгүй болов. Үргэлжлүүлж аяга тавагаа угааж эхлэхэд түүний том цээж нуруунд минь наалдан гар нь бэлхүүсээр орж ирэв.
"Жүүн чи надад саад болоод байна."
Намжүүн "Хийхээ болио би хийе. Эсвэл зүгээр ингээд үлдээж бас болно шүү дээ."
"Залхуу гэдэг нь"
Тэр улам наалдан ирүүгээ мөрөн дээр минь тавиад аяга угаахыг минь харна.
"Болчихлоо. Одоо надаас жоохон зайтай зогсож болох уу."
Намжүүн "Би чамайг санана даа. Яаж олон хоног уулзахгүй байх юм бэ? Би тэнд өдөржин хуралд сууна. Чамтай тухтай ярих ч зав гарахгүй байх. Өнгөрсөн хоёр хоногт ингэж их санаж байхад."
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...