Chapter: 13

51 10 4
                                    

Новшийн мэдрэмж дүүрсэн өдөр.

Ахлах сургуульд ордог жилдээ гэрээсээ нилээн зайтай шинэ сургуульд орсон юм. Өмнө охидын дунд сургуульд сурдаг байсан надад энд сурах болсон нь сонирхолтой санагдаж байлаа.

Хамгийн эхний өдөр ангидаа ороход охид хөвгүүдээр дүүрсэн танхим намайг угтана. Шинэ дүрэмт минь ч надад таалагдаж байлаа. Шинэ орчин...шинэ багш....шинэ найзууд

Бүгд л шинэлэг байсан....

Өдрийг байсан өнгөрүүлсэн би автобусны буудал дээр гэрийн зүг явах автобусаа хүлээнэ. Тэгэж зогсохдоо би нүүр дүүрэн мишээж байсан юм. Өглөө хичээлдээ явахад ээж орой миний дуртай хоолыг бэлдэнэ гэж хэлсэн учраас...

Гэрийнхээ хаалгыг онгойлгон дотогш ороод ээжид ирсэнээ мэдэгдэн орилход цаад өрөөнөөс хормигч өмссөн Мин У гарч ирсэн юм.

Ингээд л миний новшийн өдөр эхлэсэн дээ.

Нүдэнд минь нулимс хуралдаж ирсэнг юунд нуух уу...чимээгүй угаалгын өрөөнд ганцаараа мэгшин уйлахдаа өөрийгөө үзэн ядна. Улайсан нүдээ нуух гэж хэд хэдэн удаа нүүрээ хүйтэн усанд хийж үзлээ. Уйлсанаас болж битүүрсэн хамраа онгойтол нусаа нийж байгаад өрөөнөөс гарахад..

Гал тогоонд жаргалтай гэр бүлийн зураглал нүдэнд минь үзэгдэнэ.

Тэр залуугийн инээмсэглэлийн эзэн би биш ээж байсан гэдгийн мэдсэн юм.

Яаж ч хичээсэн би тэр хоёрыг хамт байхыг харч чадсангүй. Нүүрээ бууруулан өрөөрүүгээ явахад араас минь түүний баргил хоолой нэрийг минь дуудаж байсан юм. Би тэснэ гэж өөрийгөө хуурсан ч чадсангүй.

Яагаад анхны хайр минь манай гэрт ээжийн минь бэлхүүснээс барьчихсан байхын би харах ёстой гэж...

Хэдэн цаг уйлж хэвтэсний дараа хаалгыг минь зөөлөн тогших чимээгээр хөнжлөөрөө нүүрээ бүтээв. Хаалга онгойх чимээтэй зэрэгцэн хөлийн чимээ орны минь буланд ирж дараа нь хөнжлөөс минь аяархан татав. "Гар. Энэ миний өрөө хэн орж ир гэсэн юм." миний хоолойны өнгөнөөс л хэр их уйлсанг минь мэдэж болохоор байсан.

Тэр "Би чиний царайг хармаар байна. Надад царайгаа харуулж болох уу."

"Яваад өг. Би таныг хармааргүй байна."

Мин У "Явахаасаа өмнө мэндлээд явъя гэж бодсон юм. Чи дургүй бол би явлаа. Ээждээ хоол их амттай байсан гэдгийг хэлээрэй. Уг нь чамтай ч бас хамт ширээнд суухыг хүсэж байлаа. Бидэнд дараа тийм боломж гарна гэж найдаж байна."

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now