"Өглөөний мэнд. Сайхан амарсан уу."
Хөшиг нээгдэн нарны туяа нүүрэн дээр тусах үед цонхны урд зогсох нэгнийг олж харав. Тэр гартаа аягатай цай барьсан байх ба мөн л саяхан сэрсэн нь илт байв. Цонх нээн гаднаас хүйтэн хэрнэ цэвэр агаар өрөөнд орж ирэх үед би хөнжлөөрөө өөрийгөө улам сайн хучлаа. Гаднаас орж ирэх агаарыг уртаар амьсгалан өнөөдөр ямар сайхан өдөр болохыг бишрэн сууна.
Намжүүн "Хувцасаа өмсөөд гараад ирээрэй. Пак эмч ирчихсэн чамайг хүлээж байна."
"Тэр хэзээ ирсэн юм."
Жүүн бугуйндах алтлаг өнгийн цагаа хараад түүнийг арван минутын өмнө ирсэн гэдгийг хэлэв."Жүүн. Чи намайг сэрээх ёстой байсан юм. Тэр намайг бүдүүлэг гэж бодож байгаа даа."
Намжүүн "Яалаа гэж дээ. Тэр бидэнтэй хамт өглөөний цай ууна. Хурдан араас ирээрэй."
Жүүнийг гарсаны дараа хам хум хувцасаа өмсөн өрөөнөөс гарахад Жимин зочны өрөөний буйдан дээр утсаа оролдон сууж байв. Өнөөдөр Жимин их өөр харагдаж байна. Нүднийхэн урдуур орж ирдэг үс нь алга. Түүнд энэ үсний засалт их зохижээ. Бас анх удаа түүнийг тамирын хувцастай байгааг харж байна.
"Удаан хүлээсэн үү."
Жимин "Сайн уу Чэён. Унтаж байхад чинь сэрээхийг хүссэнгүй. Чи их дээрдсэн харагдаж байна."
"Тиймээ нилээн жин нэмсэн. Энэ бүхэн Жүүний л ач."
Жимин "Би чиний шилжилгээний хариуг өгөх гэж ирсэн юм. Далимаар нь чамайг хэр байгааг мэдэх гээд...ЭНЭ"
Гурван хоногийн өмнө өгсөн шилжилгээний хариу гарт минь байна. Зарим зүйлсийн сайн ойлгохгүй ч өмнөх шилжилгээний хариунаас өөр харагдаж байлаа.
Жимин "Одоо айх зүйлгүй боллоо Чэён. Баяр хүргэе. Чи бүрэн эдгэрсэн."
Энэ мэдээ миний хувьд маш том цохилт байсан юм. Зүрх минь хүчтэй цохилж, бүх хүч минь дууссан уу гэлтэй гарандах цаасаа алдаж унагаав. Баярлаж догдолсон сэтгэлдээ хөөрөн Жиминийг чанга тэврэн авахад тэр ч мөн баярлаж байлаа.
"Итгэж чадахгүй нь...Жимин чамд маш их баярлалаа. Энэ бүхэн чиний л ач."
Жимин "Яалаа гэж дээ. Чи л зоригтой байж бүх зүйлийг давж гарсан шүү дээ."
"Надад урам өгсөн хүн бол чи. Намайг дэмжсэн хүн ч мөн чи байсан. Чиний ачаар би айгаагүй шүү дээ."
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...