Энэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг байлаа. Дунд сургуулийн дүрэмттэй охин нарийн боовны үнэр ханхлуулан сургуульруугаа явна. Бид хоёр ингэж л амьдарч ирсэн. Хоолгүй хоносон өдөр гэж үгүй, дэлгүүрийн орлогоороо хангалттай хоёр биенээ аваад явчихна. Уйтгартай энгийн юм шиг хэрнэ одоо бодоход миний амьдралын сайхан өдрүүд байсан юм.
Өглөө хичээлдээ явна харин өдөр нь дэлгүүр дээрээ өнжинө. Би цонхон талд байрлах хоёр ширээний нэгэн дээр нь суугаад өдрийн ихэнх цагийн өнгөрүүлдэг байв. Цонхоор харж хүмүүсийн ажиглана бас хичээлээ хийнэ. Ээжийн хийсэн нарийн боов талх бялуу нь ямар амттай гэж санана. Өдөржин идсэн ч уйдахгүй байх шүү.
Өдөр бүр орж ирдэг хүмүүсийг би бүгдийг нь танина. Гэхдээ зөвхөн царайг нь. Надад үйлчлүүлэгч нартай ярих боломж байдаггүй болохоор л тэр. Ээж байгаа тохиолдолд би дэлгүүрт юу ч хийдэггүй байсан. Тэр зөвхөн надад хичээлээ хий л гэж хэлдэг. Өдөр бүр иддэг гүзээлзгэнэтэй бялуу. Ээж ширээн дээр минь бялуу үлдээчихээд өөрөө бүх ажилаа хийдэг байсан.
Нэг өдөр өглөө дэлгүүрээ нээхтэй зэрэгцэн хар машин ирсэн юм. Энэ хавьдаа л харагдаж үзэгддэггүй машин байсан болохоор сониуч зандаа хөтлөгдөн жолоочийг нь бууж иртэл хүлээнэ. Үнэхээр л миний дотроо төсөөлж байсан шиг хар хослол өмссөн залуухан эр бууж ирсэн юм. Би нүд салгалгүй түүний алхааг ажиглах бол тэр миний зүг харчихаад инээмсэглэн дэлгүүрийн хаалгыг татан оров. Яаж ийм үед явж чадах билээ. Дэлгүүрийн цонхоор харахад тэр ээжтэй минь нөгөө л сайхан инээмсэглэлээ тодруулан ярина. Анх удаа ээжийнхээ оронд байсан болоосой гэх бодол орж ирж билээ. Түүнийг жижигхэн хайрцагтай бялуу барьсаар гарах хаалгаруу явж байхын хараад хурдхан шиг тэндээс явав. Сургууль орох замдаа өөрийгөө яагаад нуугдсанаа бодоод бодоод олсонгүй.
Тэр өдрөөс хойш тэр залуу өдөр бүр ирж талх авдаг болсон юм. Би өнөөх л ширээн дээрээ суугаад түүнийг ажиглана. Аз болж нэг өдөр тэр хажуугийн ширээн дээр суугаад тэмдэглэл бичээд эхлэв. Анх удаа би түүнийг илүү ойроос харсан. Өөгүй цагаан арьс, давхраатай том нүд бас хутганы ир шиг хурц шанааны яс. Гайхалтай гэмээр төгс залуу.
Анхны харцаар дурласан гэдэгтэй би ганц ч удаа эргэлзэж байгаагүй. Тэр залуу надаас нилээн олон ах тогтсон ажилтай хүн байсан. Бодвол гэр бүлтэй гэмээр. Аягатай цайгаа уух үедээ бид харц тулгардаг байсан юм. Тэгэх бүртээ би ичиж ягаарна. Харин тэр чимээгүй л инээмсэглэн сууна.
Хичээл дээрээ байнга түүний царайг бодож хий инээд алдана. Өсвөр насны охин надад бүх зүйл нь шинэлэг бас содон санагдах нь мэдээж. Хичээлээ тараад гэрлүүгээ яардаг над шиг хүн байх уу. Би дунд сургуулийн дүрэмттэй түүнтэй таархаас ичдэг байсан болохоор эхлээд гэртээ очиж хувцасаа сольдог байсан юм. Зөвхөн түүнд таалагдах гэж шүү дээ.
Дахин нэг азтай өдөр ээжид өөр ажил гарсанаар би дэлгүүр дээрээ ганцаараа үлдсэн юм. Яг л хүлээж байсан шиг тэр орж ирсэн. Тэр эргэн тойрноо харж байгаад над дээр ирэхдээ нөгөө л инээмсэглэлээ тодруулан урд минь ирээд захиалгаа өгсөн юм. Анх удаа би түүний хоолойг сонссон өдөр. Баргил бүдүүн хоолой. Би зүгээр л түүний сайн уу гэх үгэнд нь уусаад газар доор орчимоор санагдаж байсан. Яагаад тэр үед эргүүлээд сайн уу гэх хоёрхон үгийг хэлж чадаагүй юм бол оо. Дараа нь өөрийгөө ямар их хараасан гэж санана. "Чамайг хэн гэдэг юм. Ээж чинь байхгүй байгаа юм уу. Ганцаараа ажиллах хэцүү байна уу. Энэ их амттай юм байналээ." Сонсож чадсан хэд нь л энэ. Тэр олон зүйл надаас асууж байсан.
"Чэён гэдэг. Харин таныг...." яаж үйлчлүүлэгчийнхээ нэрийг асууж чадаж байнаа. Тэр намайг бүдүүлэг гэж бодсон байхдаа. Өөрөөсөө ичиж байх хооронд тэр дахин инээсээр "Мин У сайн тогтоогоорой. Ажилрууга энэ замаар явдаг юм. Ойр ойрхон таарах байх. Баярлалаа Чэёнаа."
БАЯРЛАЛАА ЧЭЁНАА энэ үгийг би хэзээ ч мартахгүй байх.
Миний анхны хайрын түүх одоо л эхлэж байна.
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...