Амралтын хоёр өдрөөр би гэрээс огт гараагүй. Жүүнтэй ч уулзаагүй юм байна. Бид зөвхөн утсаар нэг нэгэнтэйгээ холбоотой байсан. Тэр ойрд их ажилтай байгаа. Удахгүй болох ойн баярт зориулж шийдээгүй ажлуудаа цэгцлэх ёстой гэсэн юм. Би түүнд саад болохыг хүсээгүй болохоор түрүүлж залгасангүй.
Шинэ долоо хоног эхлэж ажилдаа явахаар эрт босов. Үсээ дээш шууж боогоод нүүрээ тод будсангүй. Яагаад ч юм ойрдоо ийм болоод байгаа. Хурц тод гэхээс илүү энгийн даруу төлөв байдал надад илүү зохидог юм шиг.
Өнөөдөр ганцаараа явах болохоор урьд урьдаасаа илүү эрт гэрээс гарсан юм. Өмнө байнга Жүүн хүргэж өгдөг байсан шүү дээ. Үүнээс болж муу зан сурчихаж.
Анх гэрээс гарахдаа алхах төлөвлөгөөтэй байсан бол цаг агаараас болоод таксидхаар шийдсэн юм. Миний бодож байснаас өнөөдөр хүйтэн байна. Такси барихаар замруу ойртон гараа өргөхөд холоос танил машин нааш зүглэж байв.
Саяхан зогссон такси надаас хурдан суухыг сануулна. Харин би тэр ахаас уучлалт гуйн өнөөх таксиг явуулав. Жүүн ардхан талд нь машинаа зогсоон өөрөө бууж ирлээ.
"Энд юу хийж байгаа юм."
Намжүүн "Мэдээж чамайг авахаар. Найз охиноо ганцааранг нь явуулж болохгүй шүү дээ."
"Чи намайг дэндүү эрхлүүлэх юм аа. Ганц өдөр ганцаараа явж үзэх гэж байхад."
Намжүүн "Чамд ганцаараа явах олон өдөр гарч ирнэ дээ. Би маргааш өглөө Шанхай явна. Багадаа л долоо хонох байх."
"Үүнийг хэлэх гэж ирсэн юм уу? Утсаар хэлэхэд болох юм дээр өөртөө ажил удаад."
Намжүүн "Чамайг харахаар ирсэн юм. Чи намайг санахгүй гэж үү. Хатуу сэтгэлтэй гэдэг нь"
"Тоглож байнаа. Би ажлаасаа хоцрох нь байна."
Түүний машинд суухад урд суудал дээр нь хайрцагтай зүйл байв. Хойд суудал дээр тавих гэхэд
Намжүүн "Чамд авсан юм. Онгойлгоод харж болно шүү."
Том ягаан хайрцагыг нээх харвал дотор нь ноосон цагаан бээлий мөн түүнтэй нь хослосон ороолт байв.
Намжүүн "Таалагдаж байна уу? Гадаа ойрын өдрүүдэд хүйтэн байна гэсэн. Намайг байхгүй өдрүүдэд ингээд нимгэн яваад байх юм шиг санагдаад. Болдог бол аваад явчих юмсан."
"Хөөрхөн юм аа. Баярлалаа надад таалагдаж байна."
Надад таалагдсан нь Жүүн илүү таалагдаж байгаа бололтой жаргалтай гэгч нь инээд алдсаар машинаа барина. Анх уулзахдаа анзаараагүй юм байна. Гэнт яагаад нарны хар шил зүүчихсэн юм бол. Догь харагдах гэж үү??? Эсвэл нүдээ нуух гэж.
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...