Chapter: 21

47 6 0
                                    

Хүний тэвчээр хэзээ дуусдаг вэ? Хэзээ ч дуусахгүй мэт ар араасаа ундрах хайр нэг л өдөр дуусаж болдог гэдгийг мэдэх үү...

Жүүнийг гомдоосны дараа сургууль, анги бүгд хоосон болчихсон. Түүнд муухай зүйл хийсэн гэдгээ сайн мэднээ. Бас уучлалт гуйж чадаагүй дээ хүртэл эмзэглэдэг. Хий хоосон зүйл ширтэж өдөр хоногийг аргацаалсаар нэг л мэдэхэд би төгсөх анги болчихсон байлаа. Тэр үед би Жисүтэй танилцсан юм. Хоосон мэдрэмжийг минь дүүргэж өгсөн охин. Гунигт автсан надад гэрэл гэгээг харуулж өгсөн ачтан. Одоогоос хэдэн жилийн өмнөх үе шүү дээ. Би одоо хэрнэ тод санаж байна. Энэ үе шигээ хагалгааны өрөөнд орж байснаа хүртэл.

Би Сөүлийн их сургуулийн "Бизнесийн сургууль"-д орж чадсан. Энэ бүхний ард Жүүн байсан шүү дээ.

Нас биед хүрч өөрийгөө хангалттай аваад явах насан дээрээ ирсэн болохоор тусдаа амьдрахыг хүссэн. Сургуулийнхаа ойролцоо байр түрээслэн тэндээ амьдраж үзлээ. Хамаагүй дээрдэж байлаа. Тэр хүнээс хол байгаа учраас шүү дээ....

Харамсалтай нь...бидний энэ утга учиргүй харилцаа дуусаагүй байсан. Харин ч хэн хэндээ амар байлаа. Яагаад гэвэл ээжээс тусдаа бидний гэсэн орон зай үүсээд ирсэн болохоор. Тэр намайг бусдаас харамладаг бас халамжилдаг. Би ахлах сургуулийн гэнэн охин байхаа аль хэдийн больсон. Илүү ухаантай, илүү хянуур хандахыг хүсэж байлаа. Харин тэр надаас одоогийн энэ харилцаагаа л хүсэж байна. Надад бол энэ бүхэн хангалтгүй...

Бидний харилцаа эрс сайжрах үед ээж Мин У ах хоёрын дунд асуудал үүсэж байлаа. Тэгэх бүртээ Мин У ах над дээр ирдэг байв. Би ч дуртайяа хүлээж авдаг байсан. Сүүлдээ тэдний маргаан өдөр бүр давтагдаж, эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх хэрүүл.

Ээж минь надтай дэндүү адилхан. Тэр ч мөн түүнийг уучлаад хүлээдэг байсан.

Нэг өдөр би хичээлээ тараад ээжтэйгээ уулзахаар очсон юм. Миний харсан дүр зураг аймшигтай. Тэд хэр удаан ийм байдалтай байсан юм бол...замбараагүй болсон гэр орон, уйлаад суух ээж, хагарсан архины шил гал тогоонд хэд хэд үзэгдэнэ. Яаран ээж дээрээ очих үед гар хөл дээрх шарх нь шууд л нүдэнд тусав. Харин ээж минь надаас нуух гэж оролдож байна. "Тэр хүн таныг ийм болгосон уу?"

Ээж надад худал хэлсэн. Тэр надад жаргалтай байгаа гэдгээ итгүүлэх гэж оролдож байна. Түүний бурууг өөр дээрээ хүлээж байна.

Өмнө уурлах үедээ хяналтаа алддаг байсанг мэдэх ч арай ч ийм дээрээ тулна гэж бодоогүй. Мин У ах надад гар хүрч болох ч харин ээжид минь бол биш...

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now