Би яг юу хийчихсэн юм бэ? Хайргүй байж хайртай мэт дүр эсгээд. Нэг л өдөр тэр бүхнийг мэдэх болно. Өөрийг нь хэзээ ч хайрлаж байгаагүй гэдгийг анзаарна. Тэр үед эргэж буцалтгүй намайг орхин явна.
Нэг сар өнгөрчихсөн. Нүд ирмэхийн зуур л...Жүүний гэр бүлтэй танилцаад нэг сар болчихсон гэж бодохоор цаг хугацаа бидний хувьд маш хурдан өрнөж байлаа. Бидний шинэ содон болзоо үргэлжилсээр. Яг л өсвөр насны охид хөвгүүд шиг хайрандаа умбаж байсан. Сүүлийн өдрүүдэд Жүүн надаас илүү зүйлийг харж байгааг би анзаарсан.
Одоо бодох нь ээ би түүнрүү өөрөө эхлэж залгасан удаа байхгүй, түрүүлж яриа өдсөн үе ч ховорхон, түүнийг зорьж очиж уулзсан үе ч байхгүй юм байна. Тэр өдөр бүр ажил дээр минь ирдэг. Гэтэл би хамгийн сүүлд хэзээ KN кампани дээр очсон бэ?
Ажил тарж урьдын адил Жүүн ирчихсэн байгаагаа мэдэгдэн зурвас үлдээсэн байв.
"Би түрүүлээд явлаа. Өнөөдөр бүгд сайн ажиллалаа."
Жонгүүг "Гадаа цас орж байна. Ингээд ганцаараа явах зүгээр юм уу? Жоохон хүлээж байгаад бидэнтэй цуг гарч болно шүү дээ."
Жон өмгөөлөгч үгэн дундаа халамж оруулчихдог мундаг залуу шүү. Түүний энэ халамж зөвхөн надад биш бүх хүмүүст хүрдэгт нь би баярладаг.
"Санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ би өөрөө явж чаднаа."
Жүхён "Спорт машинтай баян залуу байхад бидэн шиг жижигхэн фермийн өмгөөлөгч нар хэрэгтэй гэж үү? Жонгүүгаа түүнд анхаарах хэрэггүй дээ. Гадаа өнөөх залуу нь ирчихсэн хүлээж байнлээ. Харин Чэён чи тийм хүнийг ингэж удаан хүлээлгэж болж байгаа юм уу. Гоё юм аа бүр атаархчихлаа."
Түүнийг яагаад надтай ингэж харьцаад байгааг мэдэхгүй юм. Магадгүй тэр надад дургүй байх. Эсвэл бүр үзэн ядаад эхэлчихсэн биз. Тэр Жүүнд дургүй байж болох ч яагаад надтай түүнтэй харьцаж буй мэтээр аашлаад байгааг мөн л ойлгосонгүй. Би Жүхёнтой өмнөх шигээ л байхыг хүссэн. Тэр бол мундаг эмэгтэй. Бүхнийг ойлгоно гэж бодсон. Гэтэл тэр надруу харах ч үгүй байна.
"Сүүлийн үед яагаад байгааг чинь ойлгохгүй юм. Хэлэх зүйл байвал хэлж болно шүү дээ. Өөрийгөө ч намайг ч эвгүй байдалд оруулаад илт нүүрэн дээрээ дургүй гэдгээ илэрхийлэх хэрэг юу байна."
Жүхён "Мэдэж байгаа юм бол ядаж өөрийгөө засмаар юмдаа. Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов. Надад бүх зүйл чинь таалагдахгүй байна. Чиний энэ завхай амьдрал чинь хүртэл. Бүр бидэнд хүртэл нөлөөлж байгаа нь огуйдас хүргэж байна. "
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...