Chapter 1: Чамд ойртох боломж

4.1K 255 54
                                    

"Захирал аа, энэ... миний авах ёстой цалингаас дэндүү бага байна шүү дээ."

Ширээнийхээ ард шүдээ чигчлэн суух бүдүүн эр түүнрүү хялайн хараад,

"Хоёр өдөр хоцорч ирсэн, бас өчигдөр нэг таваг хагалсан байх аа. Илүү хасаагүйд баярлаад наадхаа аваад явж үз."

"Тэгсэн ч гэсэн ийм их мөнгө хасах чинь шударга бус биш гэж үү? Та мэднэ шүү дээ, ээжийн минь эмчилгээний зардалд хуримтлуулах мөнгө надад асар их хэрэгтэ-"

"Арилж үз ээ! Наад шалтагийг чинь сар болгон сонсоод залхаж байна. Их мөнгө авахийг хүсвэл илүү их хичээ! Алдаа гаргаад байгаа чинь миний буруу биш биз дээ?"

"Захирал аа, би хэнээс ч асуусан хамгийн сайнаараа ажилладаг гэдгийг та ч гэсэн мэднэ шүү дээ. Түрүү сарын цалингаас ч бас хассан болохоор энэ сард ийм бага мөнгө арай л..."

"ЭНЭ НОВШ ЧИНЬ! АЖИЛГҮЙ БОЛМООР БАЙГАА ЮМ УУ? ЮУ Ч ҮГҮЙ ЯДУУ ЗУЛБАСГА БАЙЖ ӨГЧ БАЙГАА ЦАЛИН ГОЛНО ГЭНЭ ЭЭ? АЯГА ХООЛНООС ЧИНЬ САЛГАХААС ӨМНӨ НҮДНИЙ ӨМНӨӨС АРИЛ!!"

Захирал эр ширээгээ цохин босч ирэхэд залуу толгой бөхийлгөн санаа алдсаар хийсэн ажилдаа хэтэрхий багадах дугтуйтай мөнгөө базан хаалга саван гарлаа. Өөрийнх нь нэртэй энгэрийн тэмдэгээ тайлан шүүгээндээ хийгээд хувцасаа солин өнөөдрийн хамгийн сүүлийн ажлаасаа тарав. Шүүгээний хаалган дээр харахаас ч дургүй хүрэм нэр нь тод харагдана.

Пак Жимин

Бэлэн мөнгөний машинаар цалингаа хөдөө амьдардаг дүүгийнхээ данс руу шилжүүлээд гарч ирэхэд утас нь дугарав.

"Ахаа, энэ мөнгө чинь хүрэхгүй шдээ!"

Жимин санаа алдан "Мэдэж байна аа. Энэ сардаа аргалчих, дараа сард цалин нэмж өгнө гэсэн болохоор тэр үед-"

"Өмнөх сард ч гэсэн ингэж хэлсэн биз дээ? Ээжийн бие өдрөөс өдөрт муудаад уух эм нь хүртэл нэмэгдээд байхад."

"Ах нь ойлгож байна аа Жина. Энэ удаад л аргалчих. Дараа сард бүх эмийг нь авч өгөх болохоор."

Утасны цаанаас охины санаа алдах дуу гаран "Ойлголоо, ойлголоо. Та ч гэсэн... хоол ундаа сайн идээрэй!"

Ааштай дүү нь утсаа таслахад Жимин инээмсэглэсээр автобусны буудлын сандал дээр суун өдөржин зогсоод чилж орхисон хөлөө амрааж, багахан цохино. Сүүлийн автобус түүний өмнө ирж зогсоход тэр суугаад 12 цагтай уралдан түрээслэн амьдардаг жижигхэн байрандаа ирлээ.

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Where stories live. Discover now