"Баярлалаа."
Тэхён энэ үгэнд л цадчихсан юм. Өвдөж байсан зүрх, шаналаад байсан цээж нь хөнгөрөөд Жиминий зөөлхөн хоолойнд дүүрээд ирсэн хэрэг. Тэгээд өөр юу ч хэрэггүй мэт санагдав.
Тэхён тэврэлтээ салган хойшлоод "У-учлаарай. Хэтэрхий тулгачихсан уу?"
"Үгүй ээ. Чин сэтгэлээсээ талархаж байгаа болохоор... харин үүнээс илүүг өгч чадахгүй байгааг минь уучлаарай."
Жимин түүний нүд рүү ч харах зориггүйгээр ийн хэлчихээд өрөөндөө ороход Тэхён араас нь ширтсээр хоцорсон юм.
Тэгээд санаа алдан "Ингэж хэлэх хэрэггүй байсан юм." гэчихээд өөрөө ч өрөөндөө оров.
-
Хаалганы хонх тасралтгүй дугарсаар Жимин нойрноосоо салж ядан сэрлээ. Тэр газар хэвтээд дүүгээ орон дээр унтуулж байгаа учраас бие нь хэтэрхий хөшчихөж. Үйлчлэгч эмэгтэй ирээгүй гэдгийг анзаарахдаа Жимин хэдэн цаг болж байгааг таахыг хичээн үсээ сэгсийлгэсээр хаалга нээтэл түүний нойрмог нүд хормын дотор томорчих нь тэр.
"Жонгүг?"
Жимин хаалганы бариулаас тас атган хөдөлгөөнгүй гацаж орхив. Жонгүг, нүд нь хөхөрч царай нь өнгөө алдчихсан, дандаа янзалчихсан явдаг үс нь замбараагүйтэж нүүрнийх нь урдуур унжчихсан, урууд нь омголдоод хатаж орхисон байдалтай Жиминий өмнө зогсох аж.
"Чи энд-"
"Сайн уу?" Жонгүг инээмсэглэх аядах нь дэндүү ядарсан гэдгийг нь харуулах аж.
Жимин толгой дохиход Жонгүг "Чамтай уулзах гэж ирсэн юм."
"Аан..-"
"Гараад ирээч?"
Жимин итгэлгүйхэн толгой дохиод хаалгаа хаан гутал бас гадуураа хүрмээ өмсчихөөд гарах гэтэл түүний гараас огцом татах нь тэр. Эргээд харвал цээж нүцгэн зогсох Тэхён хөмсөгөө зангидчихсан байх аж.
"Битгий гар!"
"Санаа зовох хэрэггүй ээ. Би удаан уулзахгүй болохоор."
"Чамд түүний үгийг сонсох хэрэг байгаа гэж үү? Жонгүг чамаас гуйх гэж байгаа юм. Эгчийг нь цагдаагаас салгаад өгөөч гэж. Миний өгсөн баримт дээр чиний гомдол байгаа учраас түүнийгээ буцааж өгөөч гэж гуйх гэж, чамайг дахиад л урхиндаа оруулах гээд байна Жимин- Битгий гар."
Тэхён түүний гараас атгах атгалтаа чангалаад "Гуйя." гэлээ.
Жимин хэсэг чимээгүй зогссон ч уруулаа жимийн Тэхёний гарыг тавиулаад хаалгаа нээн гараад явчихсан юм.
BẠN ĐANG ĐỌC
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanfictionЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...