"Архичин л байж."
Энэ долоо хоногт 3 дахь удаагаа Тэхёнийг гал тогооны өрөөнд согтотлоо ууж байгааг харсан Жимин өрөөндөө орж ирэхдээ амандаа ийн бувтналаа. Тэр өнөөдөр ч бас агентлаг дээр шөнө хүртэл загвар зурсан юм. Цасхан түүнийг угтан ирж хөлийг нь налан эрхлэхэд Жимин инээмсэглэн тэвэрсээр хоолных нь аягыг дүүргэж өглөө.
Үнэндээ тэр сүүлийн өдрүүдэд хангалттай амарч чадахгүй маш их ядарч байгаа билээ. Зураг авалт таарсан үед өдөржин ажиллаж, харин дараа нь агентлаг дээр очин шөнө хүртэл загвар зурна. Тэхёний гэрт ирээд амрахыг хүсэх ч эсрэгээр болно. Бие махбодийн хийгээд сэтгэл санааны маш урт амралт түүнд хэрэгтэй байгаад бие нь цаанаасаа шаардаж байгаа ч Жимин өөрөө ч үүнийгээ мэдэхгүй яваа нь бага зэрэг өрөвдөм аж.
Уруул нь хатаж шингэн дутагдаад байгааг анзаарахдаа Жимин хувцасаа сольчихоод санаа алдан өрөөнөөсөө гарвал хагас цаг орчмын өмнө сууж байсан Тэхён тэндээ л суух нь ижил ч өмнө нь хоосрох шар айрагны шилнүүд ихэссэн байв. Жимин түүний ардуур өнгөрөн хөргөгчнөөс ус авахдаа,
"Одоо унтсан нь дээргүй юу? Нөгөөдөр том брендын зураг авалттай биз дээ?"
Тэхён түүний үгийг сонсоод инээвхийлэн "Санаа тавиад байгаа юм уу?"
"Үгүй ээ. Нэг өдрийн дотор арьс чинь сэргэж чадахгүй болов уу л гэж таамагласан юм."
"Миний арьсанд хүртэл санаа тавиад л..."
Жимин хөргөгчний хаалга хаахдаа Тэхён сандлаасаа босохыг сонссон ч эргээд харахад нь тулаад ирчихсэн байгааг мэдээгүй учраас цочин хойш мөргөчихөв. Тэхён гуйвж дайвсаар түүнд тулж ирээд гараа толгойных нь дэргэд тавин,
"Пак Жимин, би ижил хүйстэнээ сонирхдог гажиг амьтан байсан ч хэзээ ч чам шиг амьтанд дурлахгүй гээд бод доо?"
"Мэдэж байна, би чамд санаа зовсондоо хэлээгүй юм."
"Чи өөрийгөө гаднаасаа ч ядуу харагддаг гэдгээ мэдэх үү?"
Жимин ам нээсэн ч үг хэлж чадалгүй уруулаа жимийн хөмсөг зангидахад Тэхён,
"Харц чинь, хувцаслалт чинь, яриа чинь тэгээд алхаа чинь хүртэл хөгийн гуйлгачин шиг харагддаг."
Тэхён хөхрөн инээчихээд "Би чамайг яагаад энд авчирсныг гадарладаг уу? Ядуус нууц хадгалахдаа их сайн болохоор.. Дутах зүйл ихтэй учраас бага зэрэг л сүрдүүлчих юм бол атганд өөрөө ороод ирэх өрөвдөлтэй хархнууд.. Яахав, дажгүй биетэй гэдгийг чинь анзаарсан ч чамайг хөгийн ядуу амьтан болохоор хэнд ч мэдэгдэхгүйгээр дур хүслээ хангах гэж гэртээ авчирсан юм."
ESTÁS LEYENDO
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanficЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...