Chapter 39: "Бууж өгөхгүй!"

1.4K 234 79
                                    

"Т-тэхён?" Жэссика суудлаасаа өндийн сая л үүдэнд нарийн бичиг эмэгтэй байхгүй гэдгийг ухаарахдаа салгалж эхлэх нь тэр.

"Тэхён..." Жимин амандаа бувтнахтай зэрэгцэн Жэссикагийн сууж байсан сандал хойш унана.

"Чи энд юу хийж яваа юм-?" Хоолойгоо чичрүүлсээр удаанаар асуух Жэссикагийн хоолой түүний инээдийг хүргэнэ. Түүний чичрэх гар, байрандаа тогтож үл чадах нүдийг нь харахдаа Тэхён инээмсэглэлээ улам тодруулсаар,

"Таамаглаж байсан зүйл үнэн байжээ? Жэссика Жон... Хэр удаан хугацаанд эцгийг минь болоод дэлхийг хуурах төлөвлөгөөтэй байсан юм?"

"Тэхён.." Жэссика инээмсэглэхийг хичээн ширээнийхээ араас гарч ирэн Тэхёний өмнө ирэх бөгөөд гараас нь атгасаар "Чиний бодож байгаа шиг зүйл биш ээ. Бид өөр зүйл ярилцаж байсан юм. Чи буруугаар ойлгочихсон юм шиг байна. Жимин бид хоёр-"

Тэхён түүнээс гараа татан аваад "Би аавдаа дургүй ч түүний үнэнч шударга болоод зарчимч занг юу юунаас ч илүү хүндэлдэг юм. Түүний хайрт алдартан Жэссика Жон ийм том сул талтай худалч гэдгийг тэр мэдвэл хэдэн секундын дотор амьдралыг чинь сүйрүүлж чадах бол?"

"Тэхён, х-хайрт минь. Хоёулаа ярилцах хэрэгтэй. Би чамд бүгдийг нь тайлбарлаж чадна."

Жэссикагийн царай үхэл нь хоолойндоо тулчихсан мэт цонхийн хоолой нь ч гарахаа байлаа. Тэхён инээдээ барьж ядан Жэссикагийн хувьсхийх царайг ажиглах бөгөөд хэзээ ч ийм төрхийг нь харж үзээгүй ихэмсэг эмэгтэй түүний өмнө ийм өчүүхэн амьтан болж хувирахыг үзээд элэг нь хөших шахна. Гэнэтхэн юу ч болоогүй мэт царайлан цэх зогсоод элгээ тэврэхдээ Жэссика аргаа хэдийн барчихсан гэдгээ нотлон ам нээв.

"Чи юуг ч нотолж чадахгүй."

Гараа атган зориглоод хэлэх түүний итгэлийг Тэхён уландаа гишгэлсээр "Тийм гэж үү?"

Жэссика хөмсөг зангидан "Ухаантай бай Ким Тэхён! Миний асуудал хэдийн агентлагийн асуудал болно. Тэгээд ч чиний нотолгоогүй үгэнд хэн ч итгэхгүй! Пак Жимин бол хэн ч биш!"

Түүний яриаг үл ойшоон чихээ ухсаар зогсож байгаад эцэст нь,

"Юу гээч? Би бага зэрэг хөгжилтэй зүйлс олж сонсохоороо үүн дээр үлдээчихдэг юм." Тэр утсаа өргөөд "Их уйддаг болохоор дараа нь сонсож инээдэг юм л даа." гээд инээмсэглэхтэй зэрэгцэн Жиминий хоолой утсанаас гарч эхэллээ.

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin