Chapter 31: Сүүлийн үгс

1.3K 227 96
                                    

"Юу? Тийм их мөнгөөр яах гэж?"

Өглөө эрт Тэхёний гэрт дуудагдсан менежер нь сонссон зүйлдээ гайхсаар асуухад Тэхён кофеноосоо багахан балгаад тавихдаа түүн рүү ширүүн харц шидлэн,

"Юу хийх нь тийм чухал байна уу? Эргээд олдох хэмжээний мөнгө учраас зүгээр л өнөөдрийн дотор банкнаас гаргаад бэлнээр аваад ир."

"О-ойлголоо."

Тэхён хэзээ ч юу хийх нь тодорхойгүйгээр мөнгө үрж үзээгүй учир менежер залуу гайхаж байгаа нь энэ юм.

Түүнийг гэрээс нь гарахад Тэхён шанаа тулсаар эмчийн Жиминтэй ярилцахыг хальт сонссоноо эргэн санана.

"Энэ хэмжээний мөнгө байхад хангалттай болов уу?"

Амандаа бувтнан утсаа гаргаж ирээд Жиминий дугаарыг хийн залгах гэснээ азналаа. Нойргүй хоносноос үүдэн түүний нүд сүүмийн ядарсан гэдгээ нууж үл чадах бөгөөд тэр өөрийгөө ч тоолгүйгээр Жиминий тухай бодолд автана. Үнэндээ тэр Жиминий ээжийн талаар нэг ч зүйл мэдэхгүй. Өчигдөр түүнд тус хүргэсэнээрээ магадгүй тэр Жиминий амьдралын нэг хэсэг болж, асуудалд нь оролцож байгаа мэт хачирхалтай мэдрэмж төрөх аж. Гэсэн ч бүхнээс илүү зөвхөн Жиминд л хамгийн түрүүнд туслах нэгэн байхыг хүснэ.

"Уулзсан нь дээр байх."

Дутуу уусан кофе ширээн дээр уур савсуулан үлдэж эзэн нь хаалга саван гэрээсээ гарсан байлаа.

-

Жонгүг Жиминд банкны карт сунгаад,

"Хангалттай хэмжээний мөнгө байгаа учраас битгий санаа зовоорой. Бас эргүүлж өгөхийг яарсны хэрэггүй. Гуйсан зүйлийг минь биелүүлж өгөхөд л болно."

Жимин ширээний эсрэг талд суусан байх ба доош харсаар толгой дохин "Баярлалаа. Үнэхээр их." гээд түүний өгсөн картыг аваад гарах гэтэл Жонгүг араас нь ирэн,

"Унаа хэрэгтэй биз дээ? Би хамт явъя."

"Хэрэггүй дээ. Чи маргааш ажилтай биз дээ?"

"Амжих болно оо. Явцгаая."

Тэднийг хамтдаа Жонгүгийн гэрээс гарж, цахилгаан шатанд суун хаалга хаагдахтай зэрэгцээд хажууд нь байх цахилгаан шатнаас Тэхён бууж ирэн Жонгүгийн хонхыг дарлаа.

Арван минут хэртэй хонх дарж зогсоод, сүүлдээ тогшиж эхэлсэн ч хэн ч хаалгаа тайлсангүй. Тэхён бухимдангуй хөмсөг зангидаад утсаа гарган Жимин рүү залгахад хэсэг дуудуулаад таслах нь тэр.

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang