"Битгий... яваач."
Шивнээ төдий гарч зүрхэлсэн үг Набигийн чихэнд хүрээгүй бололтой хариу хэлсэнгүйд Жонгүг түгжсэн амьсгалаа гаргаад хаалганы зүгт нэг алхлаа.
Орхих ёстой, орхисон шиг нь. Зовоод үзэг, яг над шиг.
Дахин нэг алхахдаа Жонгүг амиа барах шахан туулж гарсан далайн хүчтэй давалгаа шиг өвдөлтөө саналаа.
Зүгээр л орхиод явчихсан. Хүйтэн үгс, хутга шиг харцаараа сийчээд хаашаа гэдгээ ч хэлэлгүй салхи шиг хийсч одсон эмэгтэй. Үх эсвэл тэгээд амьдар гээд л.. Үүний дараагийн хоёр жилд Жонгүг яг л хог шиг амьдарснаа саналаа. Өглөө сэрэх бүртээ амьдралаа үзэн ядаж, харин шөнө бүр унтаж чадалгүй нойр нь хулжина. Бодлоос үл гарах нь тамлал. Дэргэд байхгүй хүн толгойд гацах нь гай зовлон билээ.
Жонгүг тэр бүгдийг санахдаа өөртөө итгэлтэй дараагийн алхамаа хийсэн юм.
Гэвч түүнд Набигийн үнэр үнэртлээ. Түүний хамгийн дуртай сүрчиг шиг тийм л ариун үнэр нь. Үнэрийг нь л мэдрэх шиг шөнө ч хамаагүй ирээд тэвэрдэг тэр тийм л ахархан ухаантай нэгэн байж. Уурлаад явуулахад нь ч инээгээд гүйчихдэг. Сохорсон нэгэн, солиорсон нэгэн.
Жонгүг гараа чангалан атгаж тэвчээрийнх нь сүүлийн утас дээсэн дөрөө шиг чангарсаар байгааг мэдрэхдээ ахин урагш нэг алхаж чадав.
Айхдаа... Дахиад тэр аймшигт өдрүүд түүн дээр ирэхвий гэж айхдаа, тэр амиа бодохдоо урагш нэг алхсан юм.
Хаалга түүнд тулан ирж, нэг л алхамаар тэр бүр мөсөн явж чадах болохоор тэр эцсийн сонголтоо хийх шаардлагад хүрэв. Тэр уг нь хүсээгүй юмсан. Ахиж сүүдрийг нь ч харалгүй амьдрамаар байсан. Битгий өмнө нь гарч ирээсэй гэж залбирсан ч чадахаар өөрийгөө бодчихсон байсан юмсан.
Жонгүг нүдээ анисаар эцсийн удаа ам нээж,
"Хүн хайрыг мартдаггүй юм. Хүссэн ч чаддаггүй. Зөвхөн дасан зохицож л чаддаг."
Наби толгой өргөн дээш харах үед Жонгүг хэдийн гарч яваад түүний сүүдэр ч үлдээгүй байлаа.
Ингээд л явчихлаа. Орхигдож үлдсэн нэгэн орхиж чадав.
-
-Өмнөд Солонгос улсын загварын КG агентлаг, алдарт загвар зохион бүтээгч Jessica Jeon-ы ээлжит загварын шоуны тов долоон өдрийн дараа зарлагдаж нэр бүхий хүмүүст урилгаа тараан дууссан байлаа. Энэ удаагийн шоунд Парис улсаас загварын алдартан ирэх учраас тэр их л ач холбогдол өгч байгаа юм.
YOU ARE READING
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanfictionЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...