Special Chapter🎄

1.6K 181 15
                                    

"Ингэж хэлэхэд хэцүү байгаа ч, уучлаарай, гэхдээ дахиад хийх хэрэгтэй бололтой. Үнэхээр болхи байна, энэ удаагийн шоу их чухал болохоор бүх зүйл төгс байх ёстой."

Жимин утсаа чихэндээ барьсан хэвээр нүднийхээ ухархайд хуруугаараа тулж байж болох хамгийн дээд цэгтээ боловсон байхыг хичээсэн ч үнэндээ дэндүү их бухимдана. Гурван хоногийн дараа бэлэн байх ёстой загварууд түүний санаанд нийцэхээр бус дэндүү гэмээр болхи урлагдсан байгааг сэтгэл нь гонсойсоор. Бүгд хичээж байгаа бас бүгд ядарч байгаа гэдгийг мэдэх ч үнэндээ Жимин алдар хүндтэй болох тусам алдаа гаргахаас асар ихээр эмээдэг болчихож.

"Ойлголоо, баярлалаа."

Утсаа тавьчихаад хоёр гараараа нүүрээ даран гүнзгий амьсгал авлаа. Шоу болоход 10 хоног дутуу байгаа ч үнэндээ түүний бодолд юу ч хангалттай бэлэн болоогүй мэт санагдаж, алдаа гаргаж бусдын урмыг хугалах вий гэж төсөөлөхөөс бүх биеийнх нь шар үс босч байх нь тэр.

Удалгүй тэр утсаа ахин асаан зурвас хэсэг рүүгээ орохдоо хэнгэнэтэл санаа алдлаа. Нэг ч зурвас алга.

-Сэрсэн үү? Өглөөний цай
бэлдээд гарсан. Заавал идээрэй.

-Утсаа авахгүй юм, унтаж байгаа
хэрэг үү?

-Тэхён, сэрчихсэн байж яагаад
хариу бичихгүй байгаа юм бэ?
Утсаа ч авахгүй.

-Одоо болтол уурласаар байгаа
юм уу?

Жимин хөмсөг зангидсаар өөрийнхөө бичсэн хариу аваагүй зурвасуудыг эхнээс нь дуустал уншиж, ахин нэгийг нэмлээ.

-Би бухимдаад байна.
Ядаж утсаар ярихгүй юм уу?

Түүнийг ийн илгээгээд 5 минут өнгөрөхөд утас нь дугарав. Тэхёны дугаар байсанд түүний царай гэрэлтсээр баярласандаа хормын дотор аван чихэндээ наалаа.

"Байна уу?"

"Мм."

"Юу хийж байна?"

"Юу ч биш ээ."

Түүний хоолой цааш орчихсон, ярих хүсэлгүй байгаа аятай сонстоход Жимин цээжиндээ хүндхэн мэдрэмж авсаар хойш сандлаа наллаа.

"Ямар нэг зүйл хийж л баймаар юм."

Харилцуурын цаана Тэхён хүндээр санаа алдаж бухимдангуй,

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Where stories live. Discover now