"Уучлаарай."
Жимин дахин уучлалт хүсэхэд Тэхён хариу хэлэлгүй чихэвчээ буцаан зүүгээд нүдээ анихад Жимин амьсгаагаа гарган хоолой засаж сандралаа дараад будалтаа үргэлжлүүлж эхэллээ. Тэр магадгүй Тэхёнийг дахиад л уурлаж сүр бадруулна гэж айсан байх л даа.
"Зураг авалт эхэллээ."
Тэхёний нүүрийг будан, хувцаслаж бүх бэлтгэлийг нь хангасан Жимин жаал амсхийн суунгаа маш олон гадаад загвар өмсөгчдийн дунд Тэхён болон Жонгүг ази төрхөөрөө онцгойрон гэрэлтэж буй мэт харагдахыг ажиглан сууна. Тэнд зогсоо бүгдийг харахад төгс төгөлдөр гэхээс өөр үг түүнд олдохгүй. Бүгдийг нь зөвхөн гар утасны жижигхэн дэлгэцний цаанаас харж, биширч ирсэн шүү дээ. Одоо бол түүний нүдний өмнө хэдийн биелэлээ олсон зүйлс.
Зураг авалт шөнө дунд хүртэл үргэлжилж, бүгд ядарсан ч хичээж ажилласаар дуусгалаа.
Машинд суугаад л эвшээлгэх Жимин бусдадаа ажлын ачаалал дааж чадахгүй мэтээр харагдахыг хүсээгүйдээ хичээх ч үнэндээ цагийн зөрүүнээс хэтэрхий их нойр нь хүрэх тэр буудал хүртлээ өөрөө ч мэдэлгүй унтчихсан юм. Ганцаараа цахилгаан шатанд суугаад нойрмоглон нүдээ нухсаар Жонгүгийн өрөөний гадна ирлээ. Учир нь түүний бүх ачаа энд бий.
Хаалга тогшин нилээн хүлээсний эцэст нээгдэхэд Жимин инээмсэглэн дээш харсан ч хормын дотор түүний инээмсэглэл замхарч орхив.
Тэхён түүнийг харсандаа баярлах мэт удаанаар зэвүүн инээмсэглэлээ тодруулан хаалганы хүрээг налан зогсоод "Яасан? Намайг хүлээгээгүй бололтой, царайг чинь харахад."
Жимин толгой сэгсрэн "Үгүй дээ, би зүгээр л ачаагаа авахаар ирсэн юм."
Тэхён зай тавьж өгөөд "Ор л доо."
Жимин түүний хажуугаар өрөөнд ороод хамгийн түрүүнд нүд нь гүйх Жонгүгийн ор эзгүй байх нь тэр. Уг нь бүгд хамт ирсэн гэж бодсон юмсан. Жимин харж чадаагүйдээ санаа алдсан ч цүнхээ чирэн буцаад гарах гэтэл Тэхён орон дээрээ суусаар,
"Жонгүг хаачсан талаар асуухгүй хэрэг үү?"
"Юу?"
"Тэр тавхан минутын өмнө өнөөдөр танилцсан Итали модел бүсгүйтэйгээ болзохоор гарчихсан." гэсээр толмжиргүй инээмсэглэх нь тэр.
Мэдэхийг хүсээгүй ч сонссондоо шархлах Жимин уруулаа жимийсээр "Надад хамаагүй шүү дээ." гээд ариун цэврийн өрөөнд орж шүдний сойзоо авахад Тэхён араас нь даган "Их халуухан модел байсан шүү. Чи ч бас харсан биз?"
ESTÁS LEYENDO
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanficЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...