Chapter 26: Урт шөнө

1.7K 244 111
                                    

Жимин Тэхёний байгаа газарт ирэхэд цаг шөнийн 12 цаг 37 минут болж байлаа. Ууж суусан газар нь хэдийн хаачихаад бухимдангуй цагаа харан суух цагийн ажилтан залуу түүнд Тэхёнийг бушуухан авч явахыг хүсээд цааш явлаа. Жимин түүнийг хараад цагийн ажил хийдэг байснаа эргэн саналаа. Согтоод уначихсан үйлчлүүлэгчид түүний амрах цагаас хомслоход хамгийн ихээр бухимддаг байсан юм.

"Тэхён?"

Жимин түүний мөрөнд хөнгөхөн хүрэн дуудахад Тэхён удаанаар толгойгоо өргөн түүнийг харахдаа инээмсэглэв. Жимин анх удаа Тэхёноос элдэв доромжгүй, ёжилсон харцгүй, тохуурхсан бус бага зэрэг сүүмийсэн нүдээрээ ширтэн гэмгүй инээмсэглэхийг нь харсан нь энэ байлаа.

"Удаад байхаар чинь намайг хүлээлгэчихээд унтаж орхиж дээ гэж бодож байлаа."

"Явцгаая. Би машин хүлээлгэчихсэн."

"Ойлголоо, ойлголоо."

Ширээгээ тулан босоод хөлөндөө орооцолдон унах шахахад нь Жимин түшсээр гарахад ард нь "Одоо яваад өгөөч." гэж хэдэн зуун удаа гуйхад нь нэг ч хөдлөөгүй залуу хэн нэгнийг орж ирээд "Явцгаая." гэж ганцхан хэлэхэд нь дуулгавартай мэт босоод гарч одохыг гайхан харсаар хоцорно.

-

"Баярлалаа."

Тэхёний гэрийн урд буухад цаг харин 1 цаг өнгөрч байв. Жимин түүнийг түшин буулгасаар одоо Тэхён илүү ухаангүй бараг л унтаа алхах аж. Гэсэн ч тэр аюулгүй гэрт нь оруулж ирээд буйдан дээр хэвтүүллээ.

"За, би явлаа."

Жимин ийн хэлчихээд хойш эргэвэл Тэхён гэнэт л ухасхийн босч ирээд бугуйнаас нь атгаад авах нь тэр.

"Сэрүүн байсан юм уу?"

Жимин цочин асуухад Тэхён бүрэлзсэн харцаа түүн рүү тусгах гэж ядах аятай духаараа харна. Түүнд хэцүү байгаа ч Жиминийг явуулахгүй зуурах хүч байгаа бололтой.

"Тэгээд яасан юм?"

"Битгий яв л даа." Тэхён ийн хэлчихээд сэтгэл татам инээмсэглэв. Жиминий инээд хүрэх шиг болно. Тэхёнд юу тохиолдсон болоод өнөөдөр ингэж их уугаад, ийм ааш гаргаж байгааг багахан гайхах ч үнэндээ согтуу Тэхён түүний мэддэг нэгнээс тэс өөр байгаа нь хангалттай инээдтэй байлаа.

"Хэтэрхий орой болчихож. Миний хэрэг байхгүй биз дээ?"

"Найз залууд чинь чамайг хэдэн цаг хүлээчих тэнхээ байгаа байлгүй дээ. Гэтэл би энд ганцаараа.. үргэлж л ганцаараа байсан шигээ дахиад л үлдчихмээргүй байна шүү дээ."

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin