Chapter 12: Үнэн илрэх мөчид..

1.4K 205 42
                                    

"Ю-юугаа асуугаад байгаа юм?"

Жимин түүнээс биеэ татан холдуулаад хөмсөгөө зангидсаар асуухад Тэхён согтуу байгаа бололтой доош тонгойн газар ширтсээр "Би ч бас хог шаар бололтой." гээд инээвхийлэх нь Жиминд асар их доромжлол мэдрүүлж тэр одоо бухимдаж эхлэх аж.

"Намайг доромжлох гэж орж ирсэн бололтой. Өнөөдөр их ядарч байгаа болохоор... зүгээр л өрөөнөөс минь гараад өг. Маргааш хүссэнээрээ хэлж болох учраас. Гуйя."

Тэхён түүнийг ширтсээр мөрнөөс нь атган өөрлүүгээ татаж дахин нэг удаа хүчээр түүний уруул дээр үнсэх нь тэр. Жимин орилон холдох гэсэн ч Тэхён түүний мөрөөр дэндүү чанга тэвэрсэн учир боломжгүй байсан юм. Тэхён үнсэлтээ гүнзгийрүүлэн Жиминийг өөртөө хамгийн чангаар нааж Жиминий уруулыг хазчихав. Час хийсэн өвдөлтөнд Жимин нүдээ томруулан битүү орилох ч Тэхён зогсох шинжгүй байх аж.

Тэхён Жиминийг чирсээр орон дээр унагахад Жимин боломжыг ашиглан холдох гэсэн ч хоёр гарыг нь хүчлэн  дарчихав.

"ХӨӨЕ! КИМ ТЭХЁН ЧИ ГАЛЗУУ ЮМ УУ? НАМАЙГ ТАВЬ!!"

"..."

Харанхуйд Тэхёний царай тод харагдахгүй ч Жимин догширсон харцыг нь сайн харж байлаа. Энэ нь түүнийг айлгаж орхив. Дэндүү хүчтэй тэр Жиминд юу ч хийсэн тэр дийлж чадахгүй гэдгээ ухаарсан учир чангаар тавихыг шаардахаас өөр хийж чадах зүйл байсангүй.

"ТАВЬ ГЭЖ БАЙНА!!"

"КИМ ТЭХЁН!"

Тэхён түүний хүзүү рүү дайрч хүчтэй үнсэн хазалж, шимж байгаа бололтой аймшигтай өвдөхөд Жимин эцсийн хүчээ шавхсаар Тэхёнийг түлхэхийг хичээхэд аз болж Тэхён орны дэргэд өнхөрөн унав.

"ГАЛЗУУ АМЬТАН! БИ БИЕЭ ҮНЭЛЭГЧ БИШ ШҮҮ!"

Жимин шууд л орноосоо үсрэн босч цонхны дэргэд ирэх ба Тэхён ухаан орсон мэт Жиминийг болон саяхан тэдний хэвтсэн орны зүг нүдээ томруулан гөлөрсөөр гэнэтхэн гүйгээд гарчихсан юм. Жимин тэр даруй хаалгаа цоожлоод юу болоод өнгөрснийг гайхаж ядан амьсгаагаа тогтворжуулахыг хичээв. Одоо ч түүний бие чичирсээр уруулнаас нь гарах цус амтагдаж, хүзүү нь чинэрэн өвдөнө. Хэлээрээ уруулдаа зөөлөн хүрвэл хэдийн хавдсан байлаа.

Жимин өвдөлтөндөө дуу алдан нулимс цийлэгнээд ирэхийг мэдрэхдээ "Новшын амьтан!" хэмээн хараалаа.

-

[Taehyung's P.O.V]

Жиминий өрөөнөөс хар хурдаараа гүйн гарсан Тэхён цээжиндээ цус амтагдтал хурдалсаар нүдээ харанхуйлах үед зогсов.

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Donde viven las historias. Descúbrelo ahora