"Уучлаарай."
Жимин хэсэг гацан эргээд чихэндээ утсаа бариад "Юу?" гэхэд дуудлага тасрав. Утасны цаана байсан нэгэн ганцхан үг хэлчихээд тасарсан нь энэ байлаа.
"Уучлаарай гээд л болчихдог зүйл шиг." Хэдийн таньсан болохоор Жимин амандаа ийн бувтнаад хойш хэвтэв.
-
Жимин өглөө эртхэн сэрэн өнөөдөр ч бас Тэхёний арын албанд ажиллах ёстой учир хувцасаа өмсөөд доош буувал тааламжтай үнэр түүнийг угтан авч Жимин анх удаа Жонгүгийн хоол хийгээд зогсож буйг олж харлаа. Өглөөний цайны үнэр түүний ходоодыг хонхолзуулах нь тэр өчигдөр орой хэтэрхий сэтгэлээр унасандаа хоол идэх хүсэлгүй байсан учир шууд унтчихсан гэдгээ санасан юм.
"Өө сэрчихсэн үү?"
"Тийм ээ, эрт сэрсэн байх чинь, өнөөдөр ажилтай хэрэг үү?"
Жонгүг толгой сэгсрэн инээмсэглээд "Өчигдөр юм идэлгүй унтсан болохоор чинь өглөөний цай бэлдэж өгөхийг хүссэн юм. Наашаа суугаач?"
Жимин эргэлзэнгүй ширээний ард суухдаа "Н-надад уу?"
Тэр хэзээ ч хүнээс ийм халамж авч үзээгүй.
"Тийм ээ, өлсөж байгаа биз дээ? Хурдан ид."
Жимин түүний бэлдэж өгсөн тавагтай өглөөний цайг ширтэн хүрж ч чадахгүй чимээгүй л инээмсэглэх аж. Магадгүй хэн нэгний хувьд зүгээр л ходоодонд ороод алга болох энгийн зүйл боловч Жиминд энэ бүхэн Жон Жонгүг гэх нэгнээс зөвхөн түүнд л зориулагдан урсаж байгаа сэтгэл гэдгийг тэр бодохдоо асар ихээр талархаж байсан юм.
"Жимин?"
Бодлоос хагацаан Жонгүг түүнийг нэрээр нь дуудах ба "Таалагдахгүй байна уу?"
"Үгүй дээ." Жимин инээмсэглэсэн хэвээр л сэрээг гартаа аван бага багаар идэж эхэлсэн юм. Тэр дуусталаа уруулнаасаа баярласан инээдэ салгаж дийлэхгүй байсан юм.
Хутга шиг үгсээрээ зүрх эсгэх нэгэн байхад,
Энгийн үйлдлээрээ сэтгэлд гал асаах нь ч байх юм."Баярлалаа Жонгүг."
"Зүгээр дээ, хоосон гараад явсан бол өдөржин санаа зовох юм шиг санагдсан юм."
"Явчихаад ирье дээ."
Жимин гутлаа өмсчихөөд дээш өндийвөл Жонгүг түүний мөрнөөс барин өөртөө наагаад,
"Тэхёноос болж сэтгэлээр унасныг чинь мэднэ ээ. Битгий тэгээрэй. Чи миний дэргэд байгаа учраас хэн ч чамд хүрч чадахгүйгээр хамгаалж өгч чадна. Бас шууд надад өөрийгөө бүрэн нээж чадахгүй байгааг чинь ойлгож байгаа бас хүлээх учраас өөрийгөө битгий хүчлээрэй."
ČTEŠ
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanfikceЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...