[Хагас сарын дараа]
"KG агентлагын хамгийн амжилттай яваа загвар зохион бүтээгч Jessica Jeon шинэ загваруудаа танилцууллаа. Тэрээр 2020 онд ашиг орлогоороо Өмнөд Солонгосын загвар зохион бүтээгчдийг тэргүүлсэн бөгөөд одоо ч энэ байр сууриа алдалгүй яваа билээ."
"Би өөрийн мэдрэмж, бүтээлүүдийнхээ хэв маягт цоо шинэ уур амьсгал оруулж, өөрийгөө ахин шинэ өнцгөөс харуулахыг хүсч байна."
"Гайхалтай юм аа."
Жимин амандаа зуусан зайдсаа хазахаа ч мартан шинэнр гарсан загваруудыг анхааран үзнэ.
Jessica Jeon бол Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн загварын салбарт толгой цохиж яваа 29-хөн настай загвар зохион бүтээгч бөгөөд Жон Жонгүгийн төрсөн эгч юм. Тэдний ээж ч бас алдартай модел байсан болохоор гэр бүлээрээ Солонгос улсын загварын ертөнцөд нэр хүндтэй.
Дүүтэйгээ усны дусал мэт адилхан Jessica Jeon бол Жиминий шүтэж явдаг хүмүүсийн нэг яах ч аргагүй мөн байлаа. Тэр гайхалтай бүсгүйгээс урам зориг авч, түүний насан дээр адилхан амжилтанд хүрэн гялалзаж явах юмсан гэж битүүхэн мөрөөддөг хэдий ч нүүрэн дээрээ өөрийгөө шоолон дутуу үнэлсээр л яваа.
"Жимин! Жимин! Хөөе!"
Хамт ажилладаг эмэгтэй түүний мөрийг сэгсэрсээр бодлоос нь салгаж орхив.
"Энэ хоёрын аль нь илүү гоё байна? Хямдарчихсан болохоор захиалах гэсэн ч сонгож чаддаггүй ээ. Хоёуланг нь авчих уу?"
Жимин эмэгтэйн үзүүлэх хоёр даашинзыг харсаар "Хоёулаа чамд зохихооргүй юм байна." гэхэд царай нь барайсааар,
"Хөөе! Эмэгтэй хүнд шууд ингээд хэлчихэж болдог юм уу!"
"Доромжилж байгаа юм биш шүү. Чиний царай дугуй, бас биеийн чинь галбир элсэн цаг шиг биш учраас ийм даашинз яасан ч зохихгүй ээ. Оронд нь энэ чамайг илүү дэгжин харагдуулна." гээд өөр зураг харуулахад эмэгтэй удаан ширтсээр, хоолой засан,
"У-удахгүй турчихна аа! Гэхдээ энийг ч гэсэн харж байсан юм. За юу!" гэсээр муухай харан буцаад ороход Жимин инээмсэглэлээ.
Утасны дуу хангинаж толгой сэгсрэн инээж байсан Жимин гарган харвал тэмдэглээгүй дугаар байх агаад тэрээр шүлсээ гүд хийлгэн залгиад удаанаар чихэндээ наалаа.
YOU ARE READING
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanfictionЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...