"Зүгээр л буцаагаад өгчих. Надад чамтай ам зөрүүлэх тэнхэл алга."
Тэхён уруулныхаа үзүүрийг өргөх хэмжээнд хальтхан инээмсэглэл тодруулаад "Над шиг өндөр үнэлгээ, нэр хүндтэй загвар өмсөгчийн нүүрэнд хүрдэг байж хангалттай цалин авдаггүй хэрэг үү? Орчин үед ядуу гэдгээ мэдэгдэхгүй амьдарч болдог болчихсон шүү дээ. Тэр чинь л загварын ертөнцийн утга учир... Пак Жимин?" Тэхён хүрмийг нь уутанд хийгээд буцаан гарт нь бариулахдаа "...хэцүү байвал надаас ч мөнгө гуйж болно шүү. Биеийг чинь ашигладгийнхаа хариуд бага зэрэг эрхлүүлж болох л юм."
Тэхён түүний мөрөн дээр зөөлөн хоёр алгадчихаад гараа халааслан цааш явахад Жимин түгжсэн амьсгаагаа гарган доош харлаа. Түүний мөр байдгаараа унжиж, хажуу хананд байх том толинд тэр өөрийгөө харахдаа одоо түүний харах өнцөгт Тэхёний хэлсэн үгс хэдийн нөлөөлсөн гэдгийг мэдлээ.
Уг нь тэр бүх хувцасаа өөрийн мэдрэмжээр засаж, янзлаад өмсчихдөг. Хуучин барааны дэлгүүрээр хэсдэг нь үнэн л дээ. Гэхдээ тэр хүнээс ийм ихээр зүрхийг нь сийчих хэмжээнд шүүмжлэл сонсож үзээгүй бололтой, бодоход. Хүмүүс түүнийг нүдний булангаар харж байхыг тэр нэг, хоёр ч биш удаа мэднэ. Учир нь яг л ийм нийгэмд тэр мөнгөгүй, эрх мэдэлгүй хэн ч биш нэгэн шүү дээ.
Үнэтэй машинаар биш нийтийн тээврээр бүр заримдаа хэр хол байсан ч алхаад явдаг, түүний шүүгээ брендын хувцасаар биш өөрийнх бүтээл гэж болохоор сонин содон дахин давтагдашгүй хувцсуудаар дүүрэн ч хуучин бараа, тэр оройн хоолоо тансаг зэрэглэлийн ресторанд хүртдэггүй хааяа ходоодоо хонхолзуулан гэртээ нойроо хүлээн хэвтэх үе олон байсан. Түүний түрүүвч зузаан биш ээ, карт нь тийм ч олон зурагдаад байдаггүй. Гэхдээ л тэр өвчтэй ээжийнхээ таслуулж үзээгүй хайр дүүрэн нэгэн. Түрээслэж амьдардаг байр нь хотийн төвөөс дэндүү хол хийгээд нурах дөхсөн мэт л харагддаг. Өвөлдөө хүйтэн, зундаа бөгчим.
Жимин толинд харсаар өөрийн хүчээр туулж өнгөрүүлсэн амьдралаа толгойдоо эргэцүүлнэ. Ямар ч харагдаж, ямар ч хүн байсан тэр л энэ бүгдийг зохицуулж өвдөж зовсон ч өөрөөсөө хүртэл нуун хэнд ч дотроо нээлгүй явсаар энд ирсэн. Адгийн үгс олон л сонсож явсан ч тэр бүгдэд инээмсэглээд л мартахыг хичээдэг ч үнэндээ тэр дотроо хэдэн мянган удаа үгэнд нь сийчүүлж шархалдаг нэгэн.
Эцэст нь тэр томоо гэгч нь инээмсэглээд өөрийн өрөөнд орсон юм.
-
BẠN ĐANG ĐỌC
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanfictionЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...