Chapter 3: Хүч бас хүчгүйдэл.

1.2K 198 63
                                    

[KG агентлаг- Jimin Park]

Үнэмлэхээ барьсаар гэртээ орж ирэхдээ Жимин нэг л хоосон байх аж. Хана, шал, намхан бор ширээн дээр дүүрэн А4 цаасан дээр түүний зурсан загварууд хөглөрч  тэр буйдан дээр суухдаа өөрийгөө алгадаад авах нь тэр.

"Зүүд биш биз дээ? Итгэмээргүй юм."

Сар ч хүрэхгүй хугацааны дотор түүний гарт хүсэл мөрөөдлийнх нь нэг хэсэг атгаастай байна шүү дээ. Хүсэл мөрөөдлийнх нь...

Гэсэн ч тэр гинжлүүлсэн мэт мэдрэмжээ яаж ч хичээгээд арилгаж чадахгүй байв. Өнөөдрөөс эхлээд түүний гар түүнийх биш болж, түүний авьяас хүнийх болж, түүний хүрэхийг хүссэн оргил ердөө л өөр нэгнийг улам өндөрт оршиход нь нэмэр болох нь... Тэр эргэлзэхийг хүссэн ч чадсангүй. Мөрөөдлөө сонгож үлдлээ гэсэн ч түүний ээж тэнхрээд босоод ирэхгүй шүү дээ. Харин Жимин мэргэжил эзэмшихгүй ажилласаар тийм их хэмжээний мөнгөөр ээжийгээ хагалгаанд оруулна гэдэг худал.

"Тийм болохоор инээмсэглэ Пак Жимин. Орилж дэвхц! Чи өнөөдрөөс эхлээд түлэгдсэн тогоо угааж, шалны модтой нөхөрлөхгүй нь! Чи мөрөөдөлдөө хүрэх алхамаа хийчихлээ! Чи ээжийгээ эмчилж, хөл дээр нь босгох боломж олчихлоо. Инээ гэж байна Пак Жимин! Одоо зүгээр л..." Нулимсаа залгин хүчээр инээмсэглэсээр Жимин босч зогсоод,

"Одоо зүгээр л баян амьдръя! Галзуу баян болчихоод тэр үед л мөрөөдлөө буцаагаад авчихъя. Түрхэн хугацаанд бусдад зээлүүлж байгаа юм. Чамд үүнээс ч илүү авьяас байгаа шүү дээ! Чи чадна биз дээ?"

Нулимс нь хяналтаа алдан урсаж Жимин галзуу юм шиг хана ширтэн өөртэйгөө ярьсаар инээмсэглэх ч нулимс нь асгарна.

"ИНЭЭГЭЭЧ ДЭЭ ТЭНЭГ МИНЬ!"

Эцэст нь тэр чангаар уйлж эхэлсэн юм. Хачин их гунигтай санагдаж байлаа. Бачуурч, торонд орчихсон тэжээвэр амьтан мэт санагдаж цээжээ цохин цурхирна.

Өрөвдөлтэй хүү өөрийгөө биш өөрт нь юунаас ч илүү үнэтэй ээжийгээ бодсоор мөрөөдлөө бусдад худалдсан зүрх шимшрэм мөч энэ байсан юм.

Тэр шөнийг гансралдаа дийлдэн нулимсаар сэтгэлээ тайтгаруулж хоноод нар мандахад Жимин дахиж уйлаагүй юм.

Өөртөө бий хамгийн сайхан хувцасаа өмсөөд ажиллаж байсан кафе дээрээ очин гарч буйгаа хэлээд агентлагын зүг хөдлөв. Өөрийн үнэмлэхээ уншуулан түүнд хаалга нээгдэхэд түүнд хачин жигтэй мэдрэмж төрөн тэр өөрийн эрхгүй инээмсэглэлээ.

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Donde viven las historias. Descúbrelo ahora