Chapter 28: Хачин мэдрэмж

1.5K 227 67
                                    

A/N: Neeree FB dr OHOWLY gd mni group bgad l bga shte. Mnai owletsiin bnga setgegdlee huvaaltsdg huurhun group bjiga. Orj amjaagu orohiig hussen hun bvl yaaaag odoo join hiigerei. Za tgd shine hesgee enjoy 😉😘

-

Жимин Жонгүгийн гэртээ түүнд зориулан тохижуулж өгсөн ажлын өрөөнд шинэ шоуны загваруудыг гаргахаар сууна. Одоо цаг харахад хэдийн 10 цаг өнгөрсөн байх агаад түүний нойр хүрэхгүй байгаа нь өрөөнд байгаа агаар цэвэршүүлэгч болоод өрөөний хэм яг тохирсон байгаагынх бололтой. Цаг тутам үйлчлэгч эмэгтэй хаалгыг нь тогшин ямар нэг зүйл хэрэгтэй эсэхийг асууна. Жимин амьдралдаа магадгүй анх удаа ийм тохьтой тансаг орчинд ажиллаж байгаа нь энэ бололтой.

Хаалга тогших чимээнээр Жимин зөвшөөрөл өгөн нээгдэхэд Жонгүг болгоомжлонгуй толгойгоо цухуйлган орж болох эсэхийг асуув.

"Ор л доо."

"Тухтай байна уу? Хэрэгтэй зүйл байвал санаа зоволтгүй хэлээрэй." гэсээр түүний ноороглон гаргасан хар зургийг аван үзэв.

"Би амьдралдаа нэг ч удаа ийм тохьтой орчинд ажиллаж үзээгүй юм байна. Үнэхээр тухтай." хэмээн инээмсэглэхэд Жонгүг цааснаас харцаа салган түүний өөдөөс инээх аж.

"Гайхалтай харагдаж байна."

"Боль доо. Наадах чинь бараг л хог."

Жимин инээд алдан хэлэхэд Жонгүг тоглоомоор хөмсөг зангидан "Миний бодлоор би загвар зохиовол хог ч хийж чадахгүй бололтой." хэмээн хөгжилтэй хоолойгоор хэлэх нь Жиминийг инээлгэж дөнгөнө.

"Одоо амрахгүй юм уу?"

"Дахиад жоохон суух хэрэгтэй байна. Нэг их оройтохгүй ээ."

Гэнэтхэн ширээн дээр тавьсан Жиминий утас дугарахад дэлгэцэн дээр тодрох дугаар тэдэнд хоёуланд нь харагдах бөгөөд Жимин сүүлийн дөрвөн оронгоос нь л энэ Тэхён гэдгийг таньчих нь тэр. Сандрах шиг болон түүний зүрх хурдан цохилж эхлэхийг Жимин өөрийгөө Жонгүгаас санаа зовсондоо гэж ойлгохдоо утасныхаа дууг хаан утсаа халааслахад Жонгүг гайхаж байгаа бололтой хөмсөгөө өргөн,

"Хэн юм?" гэв.

"Хэн ч биш ээ. Тоох хэрэггүй." гэсээр зургаа үргэлжлүүлэхэд Жонгүг байрнаасаа хөдөлсөнгүй.

"Тэхён юм уу?"

"Ү-үгүй ээ!" Тийм гэх шиг хэлчихсэндээ Жимин цочирдон хоолой засахад Жонгүг,

"Миний дэргэд ярьж болохгүй зүйл байгаа хэрэг үү?"

Жимин толгой сэгсрэхэд "Ажил гараад л залгасан байх. Ав л даа."

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Место, где живут истории. Откройте их для себя