A/N: Double update.
"Чи энд-"
"Дагасан юм."
"Биднийг үү?"
"Туслаад өг гэсэн биз дээ? Юу болсон юм?"
Жимин шүлсээ залгиад "Намайг... нэг тийшээ хүргээд өгөөч?"
-
Хаалга тогших чимээнээр Наби ёолсоор босох ба энэ орой түүн дээр ирэх хүн байхгүйг мэдэх ч очин дурангаар харвал Жонгүг зогсож байсан юм. Хөмсөг зангидан дахин лавлан харсан ч яалт ч үгүй тэр байсанд Наби яаран хаалгаа нээлээ.
"Ж-онгүг?"
Жонгүг үг хэлэлгүй түүний духыг барьж үзээд "Ийм их халуурч байж." гэсээр гартаа барьсан ууттай зүйлийг сунгалаа.
"Юу юм?"
"Эм."
Наби инээмсэглээд "Үүнийг өгөх гэж ирсэн юм уу?"
"Тийм ээ. Өвдөж байгааг чинь мэдсээр байж үл тоож чадсангүй. Одоо явлаа." гэсээр эргэхэд нь Наби амжин гараас нь татаж зогсоов.
Жонгүг эргэн харахад Наби духан дээрээ гараа тавьсаар "Энд биш..." тэр инээмсэглэх аядан "Энд илүү их өвдөөд байна."
Тэр хоёр гуравхан алхаад Жонгүгт тулан ирэхдээ цээжинд нь толгойгоо наагаад "Өвдөхөөс илүү их ганцаардаад байна. Битгий... яваач."
Жонгүгийн гарыг хоёр гараараа зөөлөн атгах Наби нулимс дуслуулан зогсох нь хэтэрхий өрөвдөлтэй үзэгдэх ч Жонгүг гараа татан авсан юм.
"Чиний урхи биз дээ? Наад үгс чинь, харц тэгээд үйлдэл бүр чинь намайг буцааж өөрийн занганд унагах гэсэн арга биз дээ? Наби, би урьдны Жон Жонгүг биш ээ. Би дахиад чиний өмнө өвдөг сөгдөөд битгий яваач гэж гуйдаг тэр нэгэн биш. Надад чиний ганцаардаж байгаа эсэх хамаагүй. Эцсийн дүндээ чи шийдвэрийг өөрөө гаргасан гэдгээ л сана."
Хаалга хаагдаж мэдрэгчтэй гэрэл өөрөө унтрах хүртэл Наби тэнд зогсоод Жонгүг түүнд өгсөн ууттай эмнүүдийг гартаа атгасан. Гурван хормын дараа тэр доош суугаад өвдгөө тэврэнэ. Тэгээд нулимс нь зогсолтгүй урсаж эхэллээ.
-
Шөнийн 1 цаг өнгөрөхөд Жимин Бусаны төв эмнэлэгийн хаалгаар гүйн орж ирлээ. Үүдэнд сууж байсан ажилтнаас ээжийнхээ нэрийг асуусаар дээш хар хурдаараа гүйхэд дөнгөж араас нь орж ирэх Тэхён түүнийг гүйцэхээр хурдаа нэмлээ.
Булан эргэхэд Жимин өсвөр насны охины дэргэд очоод ямар нэг зүйл шалгааж байх бөгөөд уйлан суух охиноос харвал байдал тийм ч сайн биш байгаа бололтой харагдана.
أنت تقرأ
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
أدب الهواةЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...