Chapter 18: Өнөө шөнө

1.6K 225 37
                                    

Жимин гараа татан гайхан хараад "Юу яриад байгаа юм?"

"Дахиад түүнтэй нэг л үг сольж харагдах юм бол.. би түүнд хэлчихнэ шүү!"

Жимин хөмсөг зангидан "Би одоо залхаж байна Ким Тэхён! Би чамайг мэднэ ээ, бэлгийн чиг хандлагаа ойлгохгүй явсаар одоо л өөрийгөө мэдэрч байгаа гэдгийг чинь ойлгож байна. Бас энэ асуудал чиний нэр хүндэд муу нөлөөтэй учраас нуухыг хүсч байгааг чинь ч мэдэж байна. Гэхдээ... энэ бүгдэд чинь, чиний амьдралд би ямар буруутай гэж яг одоо энэ бүгдийг хүртэх ёстой юм? Ижил хүйстэн байх тийм байж болохгүй хэрэг юм уу? Үргэлж л наад үгээрээ намайг сүрдүүлж хүссэн бүхнээ хийлгаж байдгаас чинь би залхаж байна. Би ядарч байна! Би одоо хоёр хөл дээрээ ч хангалттай тогтож чадахгүй тийм их сульдаж байна. Чи хүссэн үедээ намайг үгээрээ үйлдлээрээ доромжилж, хүссэн зүйлээ авахын тулд биеийг минь ашигладаг шигээ хааяа нэг чин сэтгэлээсээ гуйхад минь тайван орхиод өгж болдоггүй юм уу?"

Жимин тэсэхийг хүссэн ч түүнд хэтэрхий их гомдож, залхаж ядарсандаа түүний сормуус чийгтэн тэр нулимсаа урсгахгүйн тулд дээш харан гүнзгий амьсгал аваад,

"Жонгүгт хайртай минь үнээн, би дэндүү их хайртай. Галзууртлаа дурласан. Үнэндээ чиний атганд байгаа шалтгаан нь ердөө л тэр. Би ажлаа алдахаас биш Жонгүгийн харц над руу жигшсэн аясаар чиглэхээс л айсандаа чиний хормойд нохой шиг суусан юм. Гэхдээ юу гээч? Одоо хамаа алга. Бүгдийг нь хэл. Зарла. Бүгдэд нь орилоод, чарлаад очоод хэлчих. Өнөөх гуйлгачин, ядуу, алиа салбадай Пак Жимин чинь хараал идсэн ижил хүйстэн гээд. Тэгээд ч болоогүй Жон Жонгүгт хайртай. Хүссэнээ хэл, надад одоо үнэхээр тэнхэл алга. Би чадахгүй юм байна Ким Тэхён. Чи улам л хэтрэхээс цаашгүй бололтой. Ингээд больцгооё, баяртай."

Тэр цааш харан алхахдаа дотроосоо дахин нэг бул чулуу аваад хаячихсан мэт болсон хэдий ч үнэндээ түүний дотор харанхуйлж байлаа. Маргааш гэхэд бүх хүн түүний хэн гэдгийг мэдэж харин Жон Жонгүг үхэх хүртэлээ түүнтэй үг солихгүй болчихно гэдэгт л тэр итгэв. Аяандаа хацрыг нь даган нулимс урсаж Жимин ингээд л бүх зүйл дууссан хэмээн өөртөө сануулсаар эргэж харалгүй алхсаар байсан юм.

Үнэн гэвэл Ким Тэхён бол хор, өөр юу ч биш.

-

Шоуны долоо хоног зав зайгүй үргэлжилж Жимин гэртээ ч ажил дээрээ Тэхёнтой дахин үг солилцоогүй юм. Жимин өөр зүйл хүлээж, өөрийгөө бэлдэж байсан ч түүний айдас биелэлээ олоогүй. Бүх зүйл хэвийн үргэлжилж харин хачин нь Тэхён түүнийг байхгүй мэт л амьдарч байлаа.

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅حيث تعيش القصص. اكتشف الآن