Chapter 37: Дуудлага

1.5K 236 83
                                    


"Би гуйгаагүй шүү."

Тэхён уруулаа зөөлнөөр салган холдоход Жимин ийн бувтнах аж.

Гайхсандаа "Юу?" хэмээх Тэхёнд Жимин хариулахдаа,

"Үнсүүлье гэж гуйгаагүй чи өөрөө үнссэн!"

Тэхён хөмсөг зангидав. Яг одоо энэ ямар хамаатай гэж.

"Юу яриад-"

"Найз бүсгүйтэй хүний гэрт согтуу хүрч ирээд гуйж гувшаад үнсэлцсэн ёс зүйгүй амьтан болмооргүй байна."

"Хэн чамайг тэгж хэлсэн юм?"

"Дуугүй бай."

Жимин түүнийг түлхээд зочны өрөөнд орж ирээд буйдан дээр нь суулаа. Тэхён түүнийг тэр даруй даган ирэх ба өмнө нь зогсохыг Жимин толгойгоо өргөн харчихаад инээмсэглэн,

"Чи царайлаг юм."

Тэхён эвгүй байдалд орох шиг болон хоолой зассаар өөр тийш харлаа.

"Юу гээд байгаа юм?" Эвгүйхэн хэлсээр гараа халааслахад Жимин түүний өөдөөс босч ирээд өмнөөс нь харж зогссоноо гэнэт тэврээд авах нь тэр. Цочролоосоо гарч амжаагүй байсан Тэхён дахин нэг удаа гэнэтийн үйлдэл авахдаа нүдээ томруулан Жиминийг дээрээс нь гөлөрчихөв.

"Намайг тэвэр."

Хөдөлгөөн хийх гэсэн ч тэр гараа бараг л даасангүй. Хэтэрхий их цочирдож, энэ бүх зүйлс зүүд мэт санагдаад ч тэр үү удаанаар гараа өргөсөөр Жиминий нуруугаар тэвэрч тэд дэндүү удаан тэгж зогсов. Тэхён одоо уруулд нь зөөлөн инээмсэглэл тодорч зүүд байсан ч бүгдийг ой тоондоо үлдээхийн тулд нүдээ анин тэврэлтээ улам чангалав.

Пак Жимин түүний энгэрт байна шүү дээ. Тэр одоо өөр юуг хүснэ гэж?

"Би чамайг үзэн яддаг."

Чимээгүй хийгээд харанхуй ч дулаахан орчныг Жиминий үгс эвдэн Тэхёний чихэнд хүрэхдээ инээмсэглэлийг нь алж орхив.

Тэхён үг хэлж чадалгүй Жиминий дээрээс ширтэхэд цээжинд нь нүүрээ наасан Жимин чичрүүлсээр,

"Чи намайг цөхөртөл минь гомдоосон. Намайг түлхсэн, намайг цохиж гэмтээсэн. Намайг өвдөг дээр минь сөхрүүлж мөрөн дээр хөлөө тавьчихаад үгээрээ хутгалаж байсан. Харцаараа тавлаж, бүх зүйлийг минь элэг доог хийсэн. Чи миний зүйлийг зөвшөөрөлгүйгээр үзчихээд түүгээрээ намайг ашигласан. Намайг сүрдүүлж өчнөөн зовоосон, Ким Тэхён. Би яаж чамайг үзэн ядахгүй байна гэж?"

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon