Chapter 7: Хэн нэгний гар

1.2K 183 54
                                    

"Өө, Жимин хүрээд ирсэн үү?"

Жимин толгой дохин Жэссика мэндлээд өрөөнд орж ирвэл нарийн бичиг эмэгтэй тэдэнд цай аягалж өгөөд гарлаа.

"Би чамайг дуудуулсан юм."

"Харин тийм бололтой. Ямар хэрэг гарсан юм?"

Жэссика инээмсэглэн "Нэг зүйл үзүүлэх гээд."

"Намайг дагаад яваарай." гэсээр цэлгэр өрөөнийхөө нөгөө талд байрлах том хаалгыг нээн Жиминийг оруулаад дотор нь өрөөний талыг шахуу хаасан том хөшгийг нээв. Тэндээс Жимин өөрийн зохиосон загваруудаа бодитоор бүтээгдсэн байгааг олж харах нь тэр.

"Бурхан минь."

Амандаа өөрийн эрхгүй шивнэн уулга алдахад Жэссика инээмсэглээд "Би ч бас анх хараад ингэж уулга алдсан. Тэд үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз?"

Жимин гөлөрсөн хэвээр үлдсэн гүд хийн залгиад хиймэл хүнд өмсүүлсэн хуудаснуудыг эхнээс нь барьж үзлээ. Энэ түүний цаасан дээр зурдаг байсан урлагийн бүтээлүүд. Яг ингэж энд байгаа шиг нь бодитоор урлах мөрөөдөл нь байсан түүний зурагууд одоо хэдийн хамгийн тансаг материалаар, хамгийн чадварлаг оёдолчдын гараар бүтээгдэн энд бий болчихжээ.

Жимин өөрийн эрхгүй нүдэнд нь цийлгэгнэх нулимсыг арчаад хоолой заслаа.

"Тэд... гайхалтай урлажээ. Энэ хувцаснууд үнэхээр сайн болсон байна."

"Хамгийн түрүүнд чамд харуулмаар санагдсан юм. Жимин чиний ачаар л энэ гайхамшигууд бий болсон шүү дээ. Энэ удаагийн загварын шоу үнэхээр гайхалтай, дахин давтагдашгүй байх болно."

"Тэгж найдаж байна."

"Бас энэ..."

Жимин түүний сунгах дугтуйтай зүйлийг гайхсаар авбал,

"Шоуны дараа зохиогдох үдэшлэг байгаа юм. KG агентлагаас 5-хан хүн оролцохын нэг нь чи байгаасай гэж хүсч байна."

Жимин нүд нь томорсоор сонсогдоно ингэж ядан,

"Юу? Би ийм чухал үдэшлэгт очих хүн биш шүү дээ."

"Үгүй дээ, үнэндээ одоо надад чамаас илүү чухал хүн байхгүй. Баярласан сэтгэлийг минь хүлээж аваад заавал ирнэ биз дээ?"

Жимин гартаа байх чамин урилгыг гөлөрсөөр ийм чухал бас эрхэм үнэ цэнэтэй зүйл яагаад түүний сэтгэлийг хөдөлгөж дөнгөхгүй байгаад гайхна. Өмнө нь байсан тэр хэрэв энэ урилгыг гартаа авсан бол дэлхийг атгачихсан мэт л  баярлах байсан шүү дээ. Харин одоо зүгээр л бүх зүйл худлаа хийгээд үнэгүй санагдах аж.

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Wo Geschichten leben. Entdecke jetzt