Зураг авалтын талбайг ажиглаад бүх л арын ажилчдын хамт Жимин зогсоно. Өнөөдрийн моделууд болох Тэхён Жонгүг хоёр хамтдаа талбай дээр зогсох бөгөөд Жимин хорин минутийн турш тэдний мэргэжлийн чадварлаг байдлыг бишрэх аж. Гал ус хоёр шиг харшилдсан мэдрэмжтэй хэрнээ хачирхалтай нь нэгнийхээ хүслийг харцаараа л ойлгон хүлээж авч нэгэндээ гайхалтай уусан ажиллаж байгаа нь чухам яагаад өөр хүн биш зөвхөн тэд KG агентлагийн нүүр царай, уулын оргилд оршдогыг үзүүлээд өгөх шиг.
"Одоо тус тусдаа ороорой. Хувцсаа солиод амрах 20 минут."
Цагаан хоолойгоор зарлан бүгд хөдөлгөөнд автахад Сора түүнийг дуудан, гадуур нь ууталсан өлгүүртэй хувцас бариулаад,
"Тэхёнд хувцасаа солиход нь туслаарай. Будгийг нь сэргээгэнд ус бас ойртуулж өгөөрэй."
Жимин толгой дохин хувцсыг аваад Тэхён руу явах замдаа хөлсний алчуур бас шинэ ус шүүрэн дэргэд нь ирэхэд тэр хэзээний дээгүүрхээ тайлсан байх аж.
"Хурдалж үз."
"За."
Дэргэд нь зогсохоос ч хаширам хүйтэн энергий түүнээс ялгарч Жимин хэдийнээ сандралд автан уутны цахилгааныг доошлуулж байхдаа дунд нь гацаад орхив.
"Өө, энэ-"
Хэд хэд хүчлэн татаад цахилгаан нь хугараад ирсэнд Тэхёнийг бухимдуулахгүйн тулд бас бусдын хараанд өртөхгүйн тулд цахилгааны хэсгийг хуу татаад Тэхёнд солих цамцыг нь гарган ирвэл хэдийн хөмсөгөө зангидан зогсох тэр Жиминий гараас шүүрэн авч өмслөө. Жимин өмд гутлыг нь хажууд нь бэлдэж тавьчихаад хөлсийг нь арчихаар ойрттол,
"Хувцас сольтол хүлээ!"
Түүний харилцаа нь дэндүү дээрэнгүй, бүдүүлэг байгаад Жимин гонсойн санаа алдах ч өмнө нь олон ажил сольж бүх л хар бараан бүхнийг хийж явсны хүчинд дээд албан тушаалтнуудын түүнд ирэх хүндхэн харьцааг харин ч нэг даах хүчтэй болсон юм. Түүнтй харц Тэхёний цаана Сорагаар туслуулах Жонгүг рүү өөрийн эрхгүй гүйж, тэгэх төдийд л бухимдал нь сарнин алга болж бие нь халуу дүүгнэ.
Жон Жонгүг дэндүү төгс биетэй гэдгийг тэр яг одоо дэргэдээс нь бодитоор харж байна шүү дээ. Түүний хардагаас, төсөөлдөгөөс хэдэн мянга дахин илүү сайхан байгааг Жимин дотроо гайхан биширч, ахин дахин сэтгэлдээ дурлаж байгаагаа мэдэрч байсан юм.
Жон Жонгүг яг л ус шиг дөлгөөхөн нэгэн юм.
Гэхдээ ус ч бас ширүүнээр давалгаалдаг тийм биз?
BẠN ĐANG ĐỌC
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanfictionЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...