Chapter 29: Гэнэтийн дуудлага

1.3K 217 65
                                    

Камер, гэрэлтүүлэг зассан зураг авалтын хэсэгт Тэхёний ээлж эхэлсэн байх бөгөөд бүгдийн анхаарлыг татан олон янзын байрлал солих аж. Бүгдийн харц өөрийн эрхгүй түүн дээр унаж хөдөлгөөнгүй болоход Жимин будгийн ширээгээ цэвэрлэж дуусаад санаандгүй эргэн харахдаа Тэхён дээр тогтов.

Тэр үнэхээр мэргэжлийн нэгэн. Камерын өмнө харц нь өөрчлөгдөж, өмссөн хувцасаа амилуулах нь яг л ид шиг гэмээр. Жимин амьсгалаа хүртэл түгжсэнээ цээжээ хүндрэхэд л анзааран гаргах агаад нүүрээ халуу шатахыг мэдэрлээ.

"Би.. чамд хайртай... болчихсон бололтой."

Чихэнд нь тэр шөнийн Тэхён түүнд хэлсэн үг цуурайтах шиг болсонд Жимин цочсоор нүдний өмнө бүхнийг гайхшруулах Ким Тэхён үнэхээр тэр үгсийг чихэнд нь шивнэсэн эсвэл энэ бүхэн зөвхөн зүүд байсан эсэхэд ахин нэг удаа эргэлзэх аж. Юу вэ гэвэл түүн шиг онцгой зүйлгүй, баян тансаг амьдралгүй, олигтой эрх мэдэлтэй ч биш ерөнхийдөө хүнийг өөртөө татах ямар нэгэн шалтгаангүй хүнд дурласан гэхэд Ким Тэхён хэтэрхий өөр түвшиний хүн шүү дээ.

Өөрийгөө загвар зохион бүтээгч болохыг хүссэн тэр өдрөөс эхлээд Ким Тэхён гэх алдартан түүний хувьд хүрч үл чадах асар холын оргилд оршсоор ирсэн нэгэн. Жимин яг л нэг замаараа алхсаар байхад Тэхёний замнал хором бүрээр дээшилсээр байсан тэдний амьдрал ийм л их ялгаатай.

Нэг л өдөр Тэхён түүний мөрийг дэрлээд халамцуухан гарыг нь атгахдаа түүнд сэтгэл алдарсанаа хэлнэ гэдэг Жиминий хувьд зүүдэлж ч үзээгүй тийм л зүйл байсан юм.

"Жимин!"

"З-за?"

Бодлоос нь салган Сора түүнийг дуудахад Жимин цочин эргэж харав.

"Тэхёний хөлсийг арчаад будгийг нь сэргээ!"

Олон дуудсан бололтой хөмсөг нь зангирсан Сора бухимдангуй хоолойгоор хэлэхэд Жимин сандран алчуур аваад талбайд гарахад зураг авалт хэдийн завсарлаад Тэхён сандал дээр сууж байлаа.

Жимин хоолой засан Тэхёнд ойртоход үнэр нь цочроох мэт үнэртэн тэр дух болон хүзүүн дээрх хөлсийг нь зөөлөн даран арчихад Тэхён гэдийж өгөхдөө түүний зүгт ширтэх аж. Түүний нүд рүү харж үл чадан дальдчих Жиминий хачин байгааг анзаарсан Тэхён хөмсөг зангидан гайхсаар,

"Зүгээр үү?"

"Зүгээр."

Хурдхан хариулаад буцаад явах Жиминий хойноос ширтсээр Тэхён гайхан үлдэв.

The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅Donde viven las historias. Descúbrelo ahora