"Чиний талаар их сонссон бас харсан ч уулзаад үзэхэд илүү өөр хүн шиг санагдаж байх чинь?"
Улаан даашинз өмсөн үс болон нүүрээ их л хичээн гоёсон ихэмсэг бүсгүй инээмсэглэн хэлэхэд Тэхён хундагатай дарснаас уусаар хойш наллаа.
"Тийм гэж үү?"
Ичингүйрэн инээмсэглэх бүсгүйн үйлдэл хийгээд өдөх яриа дэндүү уйтгартай санагдаж, цаг урагшилж бус ухрах мэт мэдрэгдэнэ.
Залхуутайяа бугуйн цагаа нэг харсаар одоо хангалттай гэж үзсэн үедээ шалтаг хэлэн суудлаас түрүүлэн бослоо. Аавынхаа хүсэлтээр энэ бүсгүйтэй заавал уулзаж өгөх хэрэгтэй байсан юм.
Жимин одоогоор эцгийнх нь хараанд байгаа тул ямар нэг зүйлийг буруугаар эргүүлчихгүйн тулд Тэхён ядаж л аавынхаа уурыг хүргэхгүйг хичээхдээ энд ирсэн хэрэг. Үгүй бол тэр аавтайгаа утсаар ч ярьчихдаггүй нэгэн шүү дээ.
Рестораны үүдэнд түүниы машин бэлэн байх бөгөөд хаалгач залуу түүнд нээж өгөхөд арын суудалд суухдаа залхуутайяа эвшээв.
"Жимин гэртээ харьсан уу?"
Утсаа гаргаж ирсээр асуухад жолооч нь тийм гэсэн хариуг өгөх ба Тэхён өөр юу ч асуулгүй эртхэн гэртээ очсонд нь талархана.
Хагас цаг орчмын дараа гэрийнхээ гадаа ирж цахилгаан шатнаас буусаар орж ирвэл тэд хэдийн унтчихсан бололтой харанхуй байв. Гэрэл асаан гутлаа тайлсаар дээш өндийхдөө Тэхён цочин бараг л орилчихов.
"Жимин!"
Буйдан дээр Жимин сууж байх нь тэр. Тэр гартаа зургийн дэлгэц барьсан байх бөгөөд гэрэл нь бага байсныг Тэхён хараагүй бололтой.
"Мм?"
Жимин загвараа зурсаар хөнгөхөн дугарахад Тэхён хоолой зассаар,
"Чи намайг цочоочихлоо."
"Би биш чи л өөрийгөө цочоолоо."
Тэхён түүний хачин намуухан хоолойнд хөмсөг зангидав. Яагаад гэвэл энэ зүгээр л түүний энгийн хоолой шиг санагдахгүй байсан болохоор тэр.
Тэр хүрмээ тайлж тавьчихаад түүний дэргэд ирэн буйдангын түшлэг дээр суусаар,
"Унтахгүй юу хийж байгаа юм?"
"Ажлаа л."
Тэхён толгой дохисоор өмнө нь түүнтэй харилцахад тээртэй үе өчнөөн байсан ч энэ удаад яагаад ч юм Жимин түүнд уурлачихсан мэт мэдрэмжийг төрүүлээд байх аж.
أنت تقرأ
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
أدب الهواةЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...