"Тэхён, гуйя. Би дийлэхгүй нь. Чиний хүссэн зүйлийг хийсэн шүү дээ."
"Би хүссэн гэж хэлсэн юм уу?"
Жимин санаа алдан доош харж нулимсаа мэдэрсээр "Би... би чамд ямар гэм хийсэн юм бэ?" гэж тасалдсан хоолойгоор сонстох төдий хэллээ.
"Миний өмнө гарч ирснээс хойш бүгд чиний гэм нүгэл байсан. Ингээд харвал өрөвдчихнө гэж бодоо юу? 3 тоолохын дотор машинд суу!"
"Тэхён-"
"Нэг."
"Гуйя, битгий ингээч дээ. Би өвдөөд байна шүү дээ."
"Хоёр."
Жимин түүний амнаас эцсийн тоо гарахаас өмнө машинд суулаа. Хаалга тас хийгдэн хаагдаж, Тэхён өөрөө суун хөдлөхөд Жимин нулимсаа арчаад хойш налан цонхоор харав. Итгэчихсэн юмсан. Хүсэл нь гүйцчихсэн учраас тэр бичлэгээ устгаад, ахиж Жиминд ойртохгүй байх гээд дэндүү гэнэнээр итгэчихэж. Тэр үүндээ өөрийгөө харааж байлаа. Бас өрөвдөж байв. Өмнөх өвдөлт ч аньж амжаагүй байхад дахин тэр их өвдөлтийг тэснэ гэдэгтээ итгэж чадахгүй.
-
"Надтай хамт амьдар."
"Ю-юу?"
Ахин нэг аймшигт ажлын дараа Жимин хоёр хөл дээрээ ч тогтож чадалгүй түүний орон дээр хэвтэж байтал шүршүүрт орчихоод гарч ирэхдээ Тэхён ингэж хэлэх нь тэр. Жимин сонссон зүйлдээ ч итгэлгүй дээш өндийхөд Тэхён тоосон шинжгүй үсээ арчсаар,
"Миний хүссэн зүйл."
"Яах гэж?"
"Тэр хамаагүй."
"Ким Тэхён!"
"Миний гэрт битгий дуугаа өндөрсгөөд бай!"
"Чи бүхнийг ингээд дураараа шийдчихэж болохгүй Ким Тэхён! Надад шалтгаан гэж байдаг юм?"
"Надад ч шалтгаан бий."
Жимин бухимдангуй санаа алдан доош хэвтээд "Ямартай ч болохгүй ээ. Өөр зүйл бол юу ч байсан яахав."
Жимин түүний шаардлагыг биелүүлээд гэрт нь ирэх л юм бол бүрэн эрхшээлд нь орно гэдгээ мэдэж байлаа. Магадгүй орой бүр... түүний ширүүн харьцааг дийлэхгүй үхэж ч мэдэхээр байхад. Яасан ч болохгүй хэмээн өөртөө сануулсаар хэвтэх ба Тэхён хэсэг чимээгүй байсан ч удалгүй хэн нэгэн рүү залгасан бололтой дуудах чимээ сонсогдох нь тэр. Жимин нүдээ нээн дээш өндийхтэй зэрэгцэн түүний сайн мэдэх хоолой гарлаа.
YOU ARE READING
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanfictionЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...