Утас дугарах чимээнээр Тэхён зүүрмэглэж орхисон нойрноосоо сэрэхэд Жимин түүний дэргэд унтаж байлаа. Одоо л өнгөө алдсан царай нь эргэн хэвэндээ орж тайван амьсгалан унтаж байгааг нь хараад Тэхён санаа амарсан аятай гүнзгий амьсгал аван гаргана.
Тэр амьдралдаа анх удаа хэн нэгэнд санаа тавьж, тэр нь амжилттай болж байгаа нь энэ.
Утас дахин дугарч эхлэхэд Тэхён бодлоосоо салан хаана дугараад байгааг эрэх бөгөөд ил харагдахгүй байх нь Жиминий цүнхнээс гэдгийг хэлж өгөх шиг болов. Тэхён орноос босоод өрөөний буланд байх сандал дээр тавьсан Жиминий үүргэвчийг нээлээ.
Дотроос нь гэрэл тусан хэн нэгнээс дуудлага ирж байх бөгөөд Тэхён гарган харахдаа царай нь огцом хувиран хөмсөг зангидлаа.
Жон Жонгүг.
Тэр авахыг хүссэнгүй.
Учир нь Жонгүг түүнийг энд байгааг мэдчихвэл хурдан ирж авахыг хичээх тул тэр ядаж л өнөөдөр Жиминийг дэргэдээ байлгахыг хүссэндээ утсыг нь салгаад Жонгүг рүү зурвас бичих нь тэр.
-Оройтож очих бололтой. Битгий санаа зов.
Тэгээд утсыг нь унтрааж орхисон юм.
Жиминий утсыг буцаагаад үүргэвчинд нь хийхдээ Тэхён гайхан үйлдэлээ зогсоолоо. Бараг л чихээд хийчихсэн олон цааснуудын нэгэн дээр нь яалт ч үгүй хувцасны загвар зурагдсан байх бөгөөд Тэхён орон дээр нь тайван унтаж буй Жиминий зүг эргэн нэг харчихаад чимээгүйхэн тэдгээр цаасыг гарган ирлээ.
Нийт 10 ширхэг түүний өмнө нь хэзээ ч харж байгаагүй хувцаснй загвар байх бөгөөд дэндүү гайхалтай зурагдсан байлаа.Тэхён гэнэт л толгойд нь харван орж ирэх дурсамжаа санав. Тэр өмнө нь ч харсан. Жиминий амьдарч байсан өрөөний орон доороос яг үүнтэй төстэй нэгэн загвар байсныг олсоноо сая л саналаа.
Тэр хөмсөг зангидан Жиминий зүг харлаа.
Өнөө өглөө Жэссика Жон-ы өрөөний гадна ухаан алдсан түүнийг олсон нь ч, Жиминий цүнхнээс гарч ирсэн энэ олон загварууд, түүний өмнөх загварын шоун дээр өмссөн хүрэмний загвар... Тэхён шүлсээ залгин тэдгээр цааснуудаас нэгийг нь авч эвхэн халааслаад бусдыг нь яг байранд нь хийлээ.
Түүнийг орон дээр ирж суухтай зэрэгцэн Жимин хөдөлсөөр нойрноосоо сэрэв.
"Сайхан амарсан уу?"
Жимин өндийхдөө толгой дохисоор "Одоо л амарсан юм шиг санагдаж байна."
Тэхён түүний хар зураас татан хөхөрсөн нүдийг ширтсээр дуугаа хураан суух ба Жимин өөр лүү нь цоо гөлрөх Тэхёнийг анзаарсаар биеэ барих мэт хоолой засан "Я-яасан?"
أنت تقرأ
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
أدب الهواةЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...