Жонгүгийн харц улам догширч залууг заамдан өөртөө татаад "Чиний өмнө бөхөлзөж, өвдөг сөгдөх хэмжээний хүн биш учраас одооноос түүнтэй харьцахдаа үг үйлдэлээ цэгнэж яваарай! Харин би чамаас харцаа салгахгүй шүү!"
Түүнийг түлхэн Жиминий бугуйнаас атгасаар дэргэдүүр нь өнгөрөхөд тэнд байсан бүх хүмүүс хэзээ ч харж байгаагүй Жонгүгийн аймшигтай төрхийг харсандаа цочирдон үлдэх бол зөвхөн нэг л хүн тэдний хойноос хөмсөгөө зангидсаар гарынхаа үеийг цайртал нь атган хоцорлоо.
Жонгүг Жиминийг дагуулан ариун цэврийн өрөөнд орж ирээд мөрнөөс нь барьсаар "Зүгээр үү?"
Жимин түүний ширүүн төрх, чухал мэт асуултыг сонсоод инээмсэглэн "Зүгээр дээ, яасан гэж? Сүртэй зүйл болоогүй шүү дээ."
"Тэр новш чамайг доромжилж дорд үзсэн!"
"Юу ч биш дээ. Өчнөөн л доромжлуулж үзсэн байхад. Харин хүмүүс чамайг л буруугаар ойлгочих шиг боллоо."
Жонгүг санаа алдсаар "Чи л зүгээр бол асуудал биш ээ. Хэнийг ч чамтай тэгж харьцахыг зөвшөөрөхгүй. Тэр новшыг одооноос ажиглах болно."
Түүнийг сүртэй зүйл мэт хамгаалан өмнөөс нь уурлах Жонгүгийг хараад Жимин дулаахан хийгээд хамгаалагдсан мэдрэмжийг мэдрэх нь таатай. Тэр талархаж байлаа. Жонгүг байгаагүй бол Жимин өчүүхэн ч гэсэн бахархалаа уландаа гишгэн хэн нь мэдэгдэхгүй нэгний гутлыг арчиж суух байсан шүү дээ. Түүнд талархаад ханашгүй.
Талархаад...
-
Цагийн зүү 9-ийг заахад шоу эхэлж загвар өмсөгчид ээлжлэн тайзан дээр итгэл төгс алхан хувцасаа хэрхэн амилуулж байгааг Жимин хамгийн арын эгнээнд суучихаад холоос үзнэ. Түүний нойр хоолоо хасаж байж оюун ухаан, гараасаа гаргасан бүтээлүүд.
Түүний биш түүний хөдөлмөр.
Хэзээ ч талархалыг нь өөртөө хүртэхгүй түүний гавъяа.
Жимин бүтээл бүхнийхээ араас өөртөө алга ташин баяр хүргэх нь дэндүү эмгэнэлтэй мөч. Хэн ч түүнд хандаж хийсэн бүхэнд нь талархахгүй шүү дээ. Тэр эндээ суугаад л гэрэл түүнийг ч онилохгүй.
Нэг л мэдэхэд бүх үйл ажиллагаа дууссан байх бөгөөд хөтлөгч Жэссика-г зарлан тайзнаа урихад бүгд босон зогсох аж. Жимин ч тэднийг даган босоод өнөөдрийн гол дүр бүхий эмэгтэй тайзны голд хэрхэн уригдан гарч ирэхийг харна. Тэр одоо л ухаан санаагаа олж авах бөгөөд бүгдийн алга ташилт болсон хуурамч алдартаны зүг харлаа.
BẠN ĐANG ĐỌC
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanfictionЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...