•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
Альфа бол хүн чонын хамгийн хүчирхэг зэрэглэл. Арван бетагийн хүчийг эзэмшдэг ба хүн чонын хамгийн хүчтэй бөгөөд үхлийн аюултай төрөл зүйл.
Хоёр бета нийлвэл цэвэр цусны бета, хоёр омега нийлвэл цэвэр цусны омега үүснэ. Цэвэр цус нь хамгийн ховор төрөл зүйл бөгөөд ердийн омега, бетагаас ялгаатай. Цэвэр цусны бета, омега нар альфагийн дуу хоолойг тэсвэрлэх чадвартай боловч тэднээс зэрэглэл доогуур учир альфад захирагдах болно.
Хоёр альфа нийлвэл "Жинхэнэ цуст" альфаг бий болгоно.
Жинхэнэ цуст альфа (Trueblood alpha) нь энгийн альфагаас илүү хүчтэй учир нь тэд 10 альфагийн хүчийг эзэмшдэг бөгөөд ямар ч альфаг захирах чадвартай. Тэд улаан нүдтэй бөгөөд чонын хэлбэрээрээ энгийн альфагаас харьцангуй том.
Гэсэн хэдий ч энэ асар их чадал буруу альфагийн гарт орвол сүйрэлд хүргэх аюултай юм. Тиймээс сарны дарь эх альфа хосыг хэзээ ч жинхэнэ цусаар адислахгүй байхаар шийдсэн.
Үүний оронд сарны дарь эх жинхэнэ цуст альфа байх зохистой гэж үзсэн хүн чоныг адислахаар шийдсэн. Нэг зуун жилд зөвхөн нэг "Жинхэнэ цуст" альфа байх болно.
Одоо, сарны дарь эх дараагийн "Жинхэнэ цуст" альфаг сонгох цаг нь болсон.
Шавар дэнлүүгээр гэрэлтүүлсэн алтан шаргал өнгөтөй жижигхэн өрөөнд орж ирж буй гоёмсог эмэгтэй. Тэр сар шиг гялалзаж буй усан цэнхэр өнгийн нөмрөг өмссөн байв.
Алтан титэм зүүсэн, цагаан цэцгэн хэлбэртэй гялалзсан ээмэг, хүзүүнд нь зүүсэн алтан зүүлт нь түүний гоо үзэсгэлэнг улам тодотгож байлаа.
Өрөө нь бүхэлдээ түүний жасмин цэцгийн үнэрээр бүрхэгдсэн байв. Тэр эмэгтэй жижигхэн модон орон дээр унтаж буй шинэхэн төрсөн хүүхдийн зүг чиглэн алхана.
Өнөөх эмэгтэй хаалга руу ойртох хөлийн чимээг сонсох ба удалгүй хаалга онгойх үед хатагтай тэр даруй хөлдөв.
Хүн бүр сарны дарь эхийг бодитоор нь харж байгаагүй.
Ээждээ тэврүүлэхийг хүсэж байгаа мэт бяцхан гараа дээш өргөсөн альфа гөлөг амар амгалан нойрсож байгааг нь хараад түүний үзэсгэлэнтэй царайнд аз жаргалын туяа тодров.
"Ийм цэвэр ариун сэтгэлээрэй миний хүүхдийг тэврээрэй "
Сарны дарь эх хэний ч зүрхийг хайлуулж чадах зөөлөн эелдэг хоолойгоор хэлэв.
Сарны дарь эх хуруугаа унтаж буй хүүхдийн жижигхэн гарт шургуулж. Түүний нөгөө гар бяцхан альфагийн толгойг зөөлөн илэв.
"Чи дараагийн жинхэнэ цуст альфа байх болно" гэж зөөлөн инээмсэглэн шивнэв.
Тэрээр жижигхэн альфагийн толгойд дээр гараа тавин холдох үед нялх хүүхэд дээр адислалын гэрэл цацарч үүгээрээ тэрээр дараагийн жинхэнэ цуст буюу сарны дарь эхийн хамгийн хайртай хүүхэд, бүх чонын хамгийн дээд төрлөөр сонгогдсон юм.
Тэр тод гэрэлд алга болж, альфа хатагтай инээмсэглэн гөлөг рүүгээ алхаж түүнийг эхийн халуун дулаандаа оруулав.
Сарны дарь эх хүүхдийн цэвэр ариун
зүрх сэтгэлийг мэдэрсэн учраас жинхэнэ цусаар сонгосон.Гэхдээ тэр сүүлчийн альфаг жинхэнэ цусаар сонгоно гэж хэзээ ч бодож байгаагүй.
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
A/N:
Энэ хэсэг маань өмнөх амьдралых нь талаар өгүүлж байгаа шүү🥰
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.