Цасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно...
...хүчгүй болгоно.
-
"Энэ захиралд оруулж өгөх гэж байгаа тан уу?"
"Тийм ээ."
Залуу хүү хальтхан хараад л "Хэтэрхий өтгөн болчихож. Гашуун болчихоор тэр ууж чаддаггүй юм. Наашаа өгчих дөө, би өөрөө бэлдээд оруулаад өгье." хэмээн тавцантай танг өөртөө авлаа. Тэр инээмсэглэхгүй ч тайван төрхөө тодруулсаар хэдийн сурчихсан мэт танг шинээр бэлдэн хэн нэгний өрөөнд хүргэнэ.
Хаалгыг зөөлөн гурав тогшоод 2 секунд хүлээн өөрөө нээн ороход ажлын ширээний хойно бухимдангуй суусан хижээл насны эр түүнийг харахдаа зөөлөн инээмсэглэлээ.
"Өө, Тэхён."
Тэхён түүний ширээн дээр танг зөөлөн тавиад "Эмээ уух цаг тань болчихсон байна."
Түүний үгэнд толгой дохин эргэн цаас руугаа харах эр хэсэг хугацаанд чимээгүй суусан ч Тэхён яг одоог хүртэл байрандаа зогссоор байгааг анзаарахдаа бууж өгсөн аятай инээд алдаад сандлаасаа босон,
"Чамайг дийлэх аргагүй юм. Ойлголоо, ойлголоо." гээд Тэхёны урдаас танг аван болгоомжлонгуй үнэрлээд ярвайсаар ууж дуусгав.
5 жил...Жон захирлын бие муудаж эм танг ихээр ууж эхлэсэн үеэс хойш бүтэн 5 жил Тэхён нэг ч өдөр уух ёстой эм, гашуун танг нь таслаж үзээгүй.
Арайхийн дуусгаад ярвайх эр одоо л Тэхёны хувцсан дээр наалдсан шороог ажигласан бололтой гайхсаар,
"Чи яагаад ингэтлээ шороо болчихов?"
Тэхён ч бас хувцасаа анзаараагүй бололтой багахан уулга алдахдаа "Арын хашаанд зүлэг тэгшилж байсан юм. Тэгэндээ цэцгийн мандлуудыг бас сэргээгээд.. тэгээд л бохирдчихсон бололтой."
Түүний үгэнд Жон захирал санаа алдсаар "Тэхён, би чамд байнга л хэлэх юм. Чи миний хүүгээс л ялгаагүй нэгэн байж энэ гэрт хамгийн хүнд бохир ажлыг хийж явах юм. Би чамайг юу ч хийхгүй байсан ч зэмлэхгүй шүү дээ."
Хариуд нь үргэлж хийдэг шигээ Тэхён инээмсэглэсээр бөхийн "Тэр сэтгэл тань л хангалттай шүү дээ. Би хийх ёстой зүйлээ хийхгүй зүгээр л цалин аваад амьдарч чадахгүй ээ. Би ингээд гаръя даа."
KAMU SEDANG MEMBACA
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
Fiksi PenggemarЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.