Нойрондоо автаж, жигдхэн амьсгалж эхлэх Тэхён өрөөнийх нь хаалга нээгдэхэд сэрээгүй ч хөнжлийг нь сөхөн түүний хажуугаар хэвтэх нэгний тэврэлтэнд цочин нүдээ нээх нь тэр.
"Жон Жонгүг!"
Жонгүг түүнийг чангаар ороон тэврээд хүзүүнд нүүрээ наан гүнзгий амьсгал авав.
"Энд юу хийж байгаа юм?"
"Чи миний өрөөнд унтахаас татгалзсан. Тэгээд л би энд байна."
Тэхён санаа алдан толгой сэгсрээд "Би байнга чиний өрөөнд унтаад байж болохгүй. Чи ч гэсэн адилхан."
Жонгүг тэврэлтээ улам чангалсаар түүнд улам наалдан "Чи хажууд байхгүй л бол нойр хүрэхээ байна, би яах юм?"
Тэхён түүний хоолойноос өөр зүйл мэдрэхдээ хөмсөг зангидан толгойгоо хойшлуулаад Жонгүгийн зүгт харлаа. Тэгээд харанхуйд сайн харагдахгүй ч гэсэн хэсэг чимээгүй хэвтсэний эцэст сулхан дуугаар болгоомжтой гэгч нь ам нээхдээ,
"Захиралтай маргалдсан юм уу?"
Жонгүг хариу хэлсэнгүй. Тэхёнд ч хариулт хэрэг байсангүй. Тэр зүгээр л Жонгүгийн зүг биеэрээ эргэж хэвтээд хүзүүн доогуур нь гараа оруулан дэрлүүлээд нөгөө гараараа үсийг нь зөөлнөөр илж эхэлнэ. Тэгэхдээ хэд хэдэн удаа духан дээр нь зөөлөн үнсэхэд Жонгүгийн амьсгал чичирч эхлэн удалгүй чимээгүй мэгшин уйлах аж.
Тэхён түүнийг тайвшир хэмээн шивнээгүй юм. Нулимсыг нь ч арчиж өгөөгүй. Зүгээр л үсийг нь илэн өөртөө улам наахдаа уужиртлаа уйл гэх шиг нүдэн дээр нь зөөлнөөр үнсэнэ.
"Тэр намайг дуудаад ээжийг хаана байгааг хэлсэн. Би асуугаагүй байхад, мэдмээргүй байхад өөр хүнтэй гэрлээд хүүтэй болчихсон гэдгийг нь ч хэлсэн. Хараал идэг, намайг сүйрүүлэхдээ хэнээс илүү сайн юм."
Тэхён дотроо анх удаа Жон захирлыг харааж үзэв. Тэр бүх хүнд сайхан ханддаг ч ганц хүүдээ дэндүү хүйтэн хөндий, харгис нэгэн байх юм. Эсвэл тэр зүгээр л хүйтэн инээмсэглэл тодруулсан хуурамч нэгэн байх. Үнэндээ хэнийг ч зандарч, чанга дугардаггүй хэдий ч хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ Жонгүгийг урам хугармаар новш гэж мэдрүүлдэг байв. Харин Жон Жонгүг ийм бүхнийг тэвчихэд хэтэрхий балчир санагдана. Тэхён өөрийгөө хэн болж өссөнд хэзээ ч дуртай байгаагүй. Тэр ердөө л ганцаараа үлдэх ертөнцөд амьд үлдэхийн тулд Жон захирлын төгс утсан хүүхэлдэй болж өссөн нь энэ билээ. Тэр Тэхёноос хардаг бүхнээ хүүгээсээ хүсдэг ч энэ бүхэн ямар хараал идсэн галзуурмаар гэдгийн хэзээ ч мэдэхгүй. Тэр зүгээр л бүх зүйлээс төгс төгөлдөрийг хүсдэг харгис сэтгэлт нэгэн.
YOU ARE READING
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.