5:27 AM.
Жонгүг угаалгын өрөөний хаалгыг саван орсоор суултуурын өмнө уналаа. Шөнө нэг ч удаа нүд аниагүй тэр хоёрдохь удаа бөөлжиж байгаа нь энэ. Толгой дотор нь орилолдох хэдэн арван хоолой, цээжин дотроос нүдэх гаслантай өвдөлт. Зүрхнийх нь хаанаас ч юм зүгээр л хатгана. Хатгаад л байв.
Хэн нэгэн чамайг харанхуйд хөтөлж өгсөн. Түүний гах дулаахан, бас чамайг айлгахгүйн тулд хөгжилтэй зүйлс яриад л... Хамтдаа урт зам туулаагүй ч тэр хугацаа хамгийн жаргалтай нь байсан болохоор дахиж хэзээ ч харанхуйгаас айхгүй гэж бодсон. Гэтэл хажуугаар өнгөрсөн зурсхийх гэрлийн туяанд тэр нэгэн нөгөө гартаа өөр хүнээс хөтлөчихсөн байхыг үзнэ. Тэгээд ухаарахад чи л чанга атгаснаас биш арьс шүргэлцэх төдий хүйтэн хөндий гар байж. Удаанаар чиний алхаа суларч, хөтөлсөн гараа салгахад тэр чамайг эргэн хайсангүй. Чамд ярьж байна гэж бодсон тэр инээдтэй зүйлс цааш үргэлжлэн одоход юу ч чамд зориулагдаагүй гэдгийг ойлгоно.
Одоо харанхуйд дахиад л ганцаараа. Айхгүй гэж бодтол алхам бүртээ бүдчин унана. Харин хамгийн өрөвдөлтэй нь чамайг аварч бас алчихаад явсан тэр халуун атгалтыг хэзээ ч үзэн ядаж чадахгүй.
Жонгүг шүршүүрээс гарч ирэхдээ өөрийн царайг толинд харвал урьд нь хэзээ ч хараагүй төрох нүднээ үзэгдэнэ. Улайж хавдсан нүд, амиа алдсан харц. Ахин нулимс дүүрээд ирэхэд уруулаа чангаар хазан өөрийнхөө өмнө уйлахгүйн тулд гараа цайртал атгалаа.
Ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхтэй зэрэгцэн түүний өрөөний хаалга нээгдэх ба Тэхён бусад өглөөний адил тавцантай зүйлс бас индүүдэн бэлдсэн дүрэмт хувцасыг нь барин орж ирэх нь тэр. Жонгүгийн амьсгал түүнийг харах төдийд дээрдсээр амандаа харааж, хэдхэн алхан өмнө нь ирэхдээ Тэхён түүнийг харж ч амжаагүй байхад тавцан дээр байсан шилэн аягатай усыг хана руу дэндүү хүчтэйгээр саван хагалчихав.
"Жонгүг!"
"МИНИЙ ӨРӨӨНӨӨС ГАР!"
Жонгүг үргэлжлүүлэн авчирсан бүх зүйлийг нь шидэн сүйтгэж, газраар нэг тарааж орхив. Тэгээд Тэхёний энгэрээс заамдан зуурахдаа, дэндүү хүйтэн бас хэрцгий харцаар ширтэн байж,
"Дахиж миний өрөөнд орж ирвэл алчихна шүү. Би одоо чадахаар байна."
Тэхён түүний өөдөөс ширтэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэх ч хүчлэн байж залгиад,
"Би ажлаа хийж байна."
Жонгүг инээвхийлсээр "Энэ новшийг чинь зөөгөөд ирэх чам шиг нохой өчнөөн байгаа биз дээ? Миний уурыг барах хэрэггүй. Тайвшир гэсэн байх аа? Би үсний чинь ширхэгийг ч харахгүй бол тайван байх юм шиг байна. Тийм болохоор далдарч үз."
YOU ARE READING
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.