Ангийн самбарын дэргэд наасан шалгалтын хариуг очиж харахдаа Тэхён өөрийнхөө нэрийг хоёрт байгааг мэдлээ. Уруулаа жимийн толгойгоо хөнгөхөн дохихдоо доошлон нэрсийг гүйлгэх ба Жон Жонгүг гэх нэр доороосоо тавд бичигдсэн байгааг хараад өөрийн эрхгүй инээж орхив.
"Усан толгойт."
Тэр амандаа бувтнаад ангиас гарч ариун цэврийн өрөө хүрэх замдаа яаж Жонгүгийн дүнг дээшлүүлж болох талаар хий дэмий л бодолд автана. Хамт давтлага хийнэ гэвэл зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Тэр мэдээж өөрийнхөө дүнд санаа зовохгүй л байгаа биз. Гэхдээ Жон захирал шалгалтын хуудсыг харах үедээ Тэхёнд өөр зүйл даалгах нь ойлгомжтой. Тиймээс Тэхён энэ талаар эртхэн бодож байсан нь дээр гэдгээ мэдэж байсан юм.
"Сайн оноо авсан байна лээ шүү."
Гараа угааж зогссон Тэхён дэргэдээ хэн нэгний хоолойг олж сонсохдоо гайхан толь руу харвал Жэхён ч адил түүний хажууд зогсож байлаа. Тэхёний царай огцом хувиран барааж яагаад ойрд түүнтэй ойр ойрхон яриа өрнүүлэх хэрэгтэй болчихоод байгаагаа ойлгосонгүй. Жэхён түүнд муу зүйл хийгээгүй ч ойрхон байх яагаад ч юм биеийг нь арзайлгаад хаячихдаг.
"Баярлалаа?"
Тэхён юу гэж хариулахаа мэдэлгүй худлаа гэгч нь талархсан болоод гараа хатаачихаад гарах гэтэл Жэхён дахин ам нээв.
"Миний дүнг хараад гайхаагүй юу?"
Тэхён түүний дүнг хараа ч үгүй гэдгээ л мэднэ. Тэр эргэлзэнгүй мөрөө хавчихдаа "Хараагүй болохоор мэдэх зүйл алга."
Жэхён гэнэт инээд алдан угаалтуураа хаахдаа толгой сэгсрэн "Би дахиад л тэнэг байдалд орчихлоо. Уг нь миний нэр чиний нэрний дээр л байсан юм. Олоод харчихсан байх гэж бодож байлаа."
Тэхён ойлгоогүй бололтой толгой дохиод "Нэгт орсон хэрэг үү? Баяр хүргэе." гэсээр ариун цэврийн өрөөнөөс гарах гэтэл Жэхён түүний хойноос хаалгыг буцааж түлхэн хаагаад гарнаас нь татан эргүүлэхдээ,
"Чи үнэхээр ийм юм уу, эсвэл надаар даажигнаж дүр эсгээд байгаа хэрэг үү?"
Тэхён хананд тулахдаа багахан дуу алдах нь түүний хэд хоногийн өмнө гэмтээсэн толгойн хөндүүрийг сэдрээчихснээс болсон ба тэр одоо өмнө нь ойрхон зогсох Жэхёний өөдөөс хөмсөг зангидан харж,
"Би яагаад бусдын хэрэгт хошуу дүрэх ёстой байснаа мэдэхгүй байна."
Жэхён толгой сэгсэрсээр "Үнэхээр л ийм бололтой. Би чамаас хичээлд туслахыг хүссэн болохоор намайг шалгалтандаа тийм өндөр оноо авсанд гайхах байх гэж бодсон юм. Эцэст нь би тэнэг хүн болоод үлдчихлээ, тийм үү?"
YOU ARE READING
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.