Ариун цэврийн өрөөнд гараа угаан зогсох Жонгүгийн царай тайван хийгээд хувиралгүй харагдах ч хүндхэн санаа алдах нь ямар нэг зүйл болохгүй байгааг илтгэх шиг. Тэр гараа хэд хэд савандан угаахдаа өглөө ганцаараа сэрснээ, Ким Тэхёний ааш зан хэвэндээ байсан хэдий ч ямар нэг зүйл буруу болчихсон мэт хором бүрт бодогдоод байгааг зүгээр л өнгөрөөчихөж чадсангүй.
Өглөө энгийнээр л эхэлсэн. Жонгүг шүршүүрт хэтэрхий удаан орж, гараад ирэхэд нь Тэхён дүрэмт хувцасыг нь бэлдчихсэн байсан. Тэгээд энгийнээр харахдаа өглөөний эм, амин дэмээ уухыг сануулсан. Гэхдээ энэ өглөө Тэхён түүнийг аавтайгаа хамт өглөөний цай уу гэж шаардаагүй. Тэд ихэнхдээ замдаа юм ярьдаггүй ч Тэхён машинд чимээгүйхэн ном уншаад явсан нь түүний цээжин дээр хүндээр дарах шалтгааныг нь нэмчихсэн.
Үнэндээ яагаад гэдгийг мэдэхгүй ч зүгээр л байгаа зүйлс Жонгүгийн санааг хэт ихээр зовоогоод байгаа нь дэндүү тээртэй. Ким Тэхён зүгээр л байгаа, гэхдээ Ким Тэхён огтхон ч зүгээр биш байна.
"Новш гэж." Гараа хатаагаад эргэвэл ариун цэврийн өрөөний хаалга нээгдэж Жонгүг Жон Жэхёнийг олж харлаа. Жэхён түүнийг хараад хөмсөгөө багахан өргөөд дараа нь хөнгөхөн инээмсэглэв.
"Юу байна даа, хөгшөөн?"
Жонгүг хариу хэлээгүй ч инээх аядан толгой дохиод хажуугаар нь зөрөх гэтэл Жэхён мөрөн дээр нь даран зогсоов.
"Би чамайг хайж байсан юм. Хэдэн хором зав гаргана биз дээ?"
Жонгүг бухимдангуй санаа алдсаар "Юу ярих гэсэн юм?"
"Үнэндээ уучлалт гуйх гээд.. Пүрэв гаригт болсон явдалд. Би чамд бас Тэхёнд тэгж хандах ёсгүй байсан юм. Тэхёний бие зүгээр биз дээ?"
"Би зүгээр ч илүү их хохирсон хүн нь Тэхён болохоор өмнөөс нь ярих хэцүү л юм."
"Би түүнээс өөрөө уучлалт гуйх хэрэгтэй байх."
Жонгүгийн дотор буцлаад эхлэв. Жэхён түүн дээр очиж яриа эхлүүлнэ гэх бодол төдий зүйл цээжийг нь урж, яг одоо Тэхёноос хол бай гээд сануулахыг хүсэх ч уруулаа дотроос нь хазлан гараа атгахаас өөрийг хийсэнгүй.
"Үнэндээ би өмнө нь хүнд ийм хурдан татагдаж үзээгүй болохоор тэр үед юу хийхээ мэдэхгүй самуурчихсан бололтой. Чиний эргэж ирээд түүнийг авсан нь зөв үйлдэл байсан шүү. Хэрвээ тэгээгүй бол би одоо харамсах байсан юм. Чиний ачаар... надад шинээр оролдож үзэх боломж гарсан болохоор баярлалаа гэж хэлэх гэсэн юм."
YOU ARE READING
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.