"Жон бага эзэнтэн миний мэдэхээр сүүлийн 5 хоног өглөө оройн хоолоо идсэнгүй. Ким жолоочоос асуухад гадуур л олигтой хоол идээгүй гэсэн."
Тэхён нүдээ анин санаа алдлаа. Зүрх нь дугшин, цээж хэсгээр хатгуулна. Жонгүг хоол идэхгүй байна, Жонгүг юу ч идэхгүй байна.
"Одоо хаана байгаа юм?"
"Найзууд нь дуудаад явсан гэж хэлсэн."
Тэхён толгой дохисоор Жонгүгийн өрөөг зүглэлээ. Хаалга нээгдэх төдийд эд эсийг нь цохих шиг мэдэгдэх түүний үнэр. Тэхён шууд л зүрхээ хүчтэй цохилохыг мэдэрч, тэвчээрийг нь барах гаслантай мэдрэмж Тэхён түүнийг хэчнээн их санаж байгааг орилон хэлнэ. Тэр Жон Жонгүгийг алхам тутамдаа л санадаг. Нэг гэрт байгаа ч дулааныг нь үгүйлэн даарч хонох шөнө бүрт, араас нь л ширтэж чадах харцыг нь эрсэн өдөр бүр.. Тэр санаад л байдаг. Зөрсөн бүхний ярианаас хоолойг нь, зүүдлээд сэрэхдээ дэргэдээ тэврийг нь... Тэр санаад л байдаг.
Тэхён хэдэн өдрийн дараа орж ирж буй өрөөг тойруулан хараад газраар нэг тарсан хувцаснуудыг нь эмхэлж эхэллээ. Сүүлд энэ өрөөнд орж ирэхдээ орилоон хийгээд арьсанд нь шигдсэн шилнээс урсах цусыг тэвчсээр гарсан. Тэр өдрөөс хойш Жонгүг хэнийг ч өрөөндөө оруулаагүй юм. Тэгээд л ингэтлээ сүйдчихсэн өрөөг Тэхён хэдхэн хормын дотор янзалчихаад Жонгүгийн орны дэргэдэх шүүгээнд авчирсан амттангуудаа цэгцлэн хийлээ.
Тэр магадгүй гэнэт өлссөнөө мэдрэхдээ идэх зүйл хайх байх.
Эсвэл зүгээр л шүүгээгээ нээн харахдаа идэх хүслийг нь төрүүлэх байх.
Тэхён хөмсөг зангидсаар гүнзгий амьсгал авна. Жонгүг олигтой идэхгүй явсаар байгаа нь түүний санааг эцэст нь тултал зовоож өөр зүйл бодож хүчрэхгүйд хүргэнэ.
Орон дээр нь суухдаа толгойгоо тулж үсээ бага зэрэг чангалан татсаар тэр одоо сүйрч эхлэх дотроо барьж тогтоохыг хичээсээр нүдээ тас анилаа.
Хэцүү байв. Өмнө нь хэзээ ч ийм хэцүү байгаагүй хэдий ч одоо бол дэргэд нь Жонгүг байхгүй хором бүр тэвчээр шалган амь тэмцүүлнэ. Өөр юу ч бодож чадахгүйд хүртэл, ахиад амьсгал авах ч хэцүү санагдах хүртэл.
Тэхён нүдээ нээхдээ эргэлзэлгүй утсаа гарган Жонгүгийн дугаарыг хийгээд залгалаа.
▪️
Жонгүг найзуудынхаа дуудсан клубын урд ирэн машинаасаа буугаад жолоочоо явуулав. Тэгээд хөнгөхөн санаа алдсаар хаалгаар орлоо. Югём түүнийг дуудсан юм. Чанга дуу, агаарт дүүнгэтэх тамхины утаан дундуур алхсаар VIP өрөөний хаалгыг татан орсон түүний царай тэр дороо барайн хөмсөг зангидлаа. Жон Жэхён.

ČTEŠ
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfikceЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.