Тэхён сэрэхдээ шууд л бөөлжиж орхисон юм. Түүний биеийн байдал улам дордоод байгаа аятай л харагдана. Хөл дээрээ тогтож ядан хоосон ходоодтой хэдий ч хэд хэд бөөлжсөн тул Жонгүг өөрийнхөө өрөөнд оруулж ирсэн юм. Ариун цэврийн өрөө ойрхон байх хэрэгтэй учир. Үдээс хойш Тэхён одоо л ухаан орж, орны толгой налан суугаад толгойгоо барин доош харах бол хаалга тогших чимээ гарч Жонгүгийн захисан зутан орж ирсэн юм.
Жонгүг тавцантай зутанг үйлчлэгчээс аваад яах ёстойгоо үл мэдэхдээ Тэхён руу сунган "Ид." гэсэн ч хариу үйлдэл байсангүй.
"Хөөе!"
Тэхён гараараа тавцанг цохин газарт унагаж орхих ба ядарч сульдсан, зовсон хоолойгоор ам нээн "Надаас холд." хэмээн арай ядан хэллээ.
Жонгүг уруулаа дотроос нь хазаж, цээж нь бухимдлаар дүүрээд ирсэн ч тэвчихийг хичээсээр "Би чамайг мансууруулсан хүн нь биш. Надтай ингэж харьцахаа боль." хэмээсэнд Тэхён толгойгоо өргөн түүний зүг нүднийхээ булангаар харах ба,
"Чи тэнд очоогүй бол ийм зүйл болохгүй байсан." гэхдээ нүдэнд нь нулимс дүүрээд ирэх аж.
Жонгүг даруй ам нээсэн ч үг хэлэлгүй чимээгүй боллоо. Одоо түүнтэй ам муруйгаад ямар ч хэрэггүй.
Оронд нь тэр авчирсан толгойны эмээ гарган сунгаад,
"Толгой чинь өвдөж байгаа биз дээ? Уучих." гэлээ.
Тэхён толгой сэгсэрсээр "Би өрөөндөө очмоор байна."
"Өнөөдөртөө энд унт. Би өөр өрөөнд унтчих болохоор. Чамд ойрхон ариун цэврийн өрөө хэрэгтэй болно, бас битгий зөрүүдлээд бай. Ядаргаатай юм."
Жонгүг хоёр гараа гэрийн өмдөндөө халааслахдаа ийн хэлээд цонхоор харах бол Тэхён түүний үгэнд инээвхийлж нүдээ анин хойш орны толгой наллаа. Тэгээд удалгүй болхи хөдөлсөөр хөнжлөө сөхөн босвол Жонгүг хөмсөг зангидан,
"Хаачих гээв?"
"Усанд ормоор байна. Үхэх нь."
Жонгүг өөрөө ч мэдэхээсээ өмнө ухасхийхдээ түүнийг эргүүлэн орон дээр суулгаж,
"Би ус бэлдчихээд ирье. Хүлээж бай."
Тэр ваннд хүйтэн бүлээн ус дүүргээд гарч ирэхдээ одоог хүртэл түүний үгээр орон дээр нь суугаад хүлээж байгаа Тэхёнийг харахдаа амьсгал нь түргэсч байгааг мэдрэв. Унтаж байгаа аятай нүдээ аньж, бие нь найган одоо ч хагас дутуу ухаантай байгаа хэр нь тэр өөрийнхөө занг үл тавих нь хэчнээн тэвчээртэй гэдгийг хангалттай харуулна. Гэвч тэр ердөө л 17 настай хүү билээ. Мансууруулах бодис бүү хэл архи ч уруулдаа хүргэж үзээгүй түүний бие махбодь бага тун хэдий ч энэ аймшигтай бодисыг хүлээж авахдаа үл тэсвэрлэх нь ойлгомжтой хэрэг. Жонгүг тэгээд л хамгийн ихээр харамсах мэдрэмжийг өөртөө мэдрэнэ.
YOU ARE READING
𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓
FanfictionЦасан дундаас ургасан цэцэг ямар үзэсгэлэнтэй хийгээд хүйтэн харагдах бол? Соёолсон цагаасаа эхлээд өвлийн тэсгэм хүйтэн салхи шуургыг тэсэж үлдэхийн тулд туулсан бүхэн түүнийг хүчтэй болгоно... ...хүчгүй болгоно.