[Chapter 02]

947 161 9
                                    


Тэхён Жон захирлын өрөөнөөс гарч ирэхэд бүх л үйлчлэгч туслахууд үймэлдэн ийш тийш гүйлдэж Тэхён одоо л энэ замбараагүй байдлыг ойлгож байлаа. Тэр ирэх гэж байгаа аж.

Түүний ажлын цаг дуусчихсан ч Тэхён ч тэдний дунд орон Жон захирлын хүүг угтаж авах ажилд оролцлоо.

Хачирхалтай нь Тэхён гэрийн ажилд оролцож эхлэх төдийд л бүх үйлчлэгчид хийгээд туслах нар түүний үгийг хүлээдэг болчихдог. Бүх зүйлээ асууж, үнэндээ шаардлагагүй ч хийсэн зүйлсэн түүнээр шалгуулдаг. Тэр чинь 17-хон настай балчир хүү шүү дээ. Магадгүй Тэхёны үгээр явсан зүйл хэзээ ч бурууддаггүйн нэг жишээ энэ биз.

"Бага эзэнтэн ирлээ."

Бүх үйлчлэгчид эгнэн зогсоод түүнийг хүлээн авахад бэлдэх үед Тэхён гал тогооноос сүүлдэн гарч ирээд холоос л ажиглана.

Удалгүй хаалга нээгдэн Тэхён одоо л түүний царайг хараад багын төрхийг нь санах аж. Бүгд Жонгүгтэй мэндлэн тэр тоохгүй явсаар буйдан дээр ирэн тоомжиргүй суухад Тэхён түүний дэргэд ирэн багахан бөхийгөөд "Сайн явж ирсэн үү, бага эзэнтээн?"

Жонгүг хөмсөг зангидсаар Тэхён руу ширүүхэн харц чулуудан "Наад эзэнтэн гэдэг үгийг чинь хэн заагаад өгчихсөн юм? Залхмаах амьтад." гэснээ Тэхёныг хэсэг ажиглан хараад инээвхийлж,

"Чи чинь нөгөө зарц авгайн хүүхэд байх шив? Одоо болтол эндээс яваагүй байгаа хэрэг үү?"

Ээжийг нь доромжилж орхисонд Тэхёны дотор зурагдах шиг болсон ч тэр биеэ чангалан тэвчсээр огтхон царайны хувирал гаргалгүй,

"Жон захирал ажлын өрөөндөө хүлээж байгаа. Очиж мэндэлнэ үү."

"Ядраад байна. Дараа болъё. Надад ус хийгээд ир."

Тэхён түүнд ус хийж ирсэн ч "Аав тань өглөөнөөс хойш хүлээсэн. Одоо ороод мэнд асуусан нь дээр гэж бодож байна."

Жонгүг одоо Тэхёны зүг ширүүхэн харсаар "Чамд хамаагүй." хэмээхэд Тэхён эсэргүүцэн ам нээхтэй зэрэгцэн хойно нь хаалга нээгдэж Жон захирал өөрөө гараад ирэх нь тэр.

"Хүү минь, сайн явж ирэв үү?"

Жонгүг хариу хэлсээр дурамжхан хэвээр аавынхаа өрөө лүү даган орохыг Тэхён харсаар үлдлээ. Ингээд харахад түүний багадаа багахан мэддэг байсан Жонгүг одоо тэс өөр хүн болсон бололтой. Тэхёнд түүнээс хүлээлт байгаагүй хэдий ч ийм хүнийг дааж аван өөрчлөх ёстой гэдэг хэцүүхэн санагдаж байлаа.

𝟐𝟓 𝐇𝐎𝐔𝐑𝐒: 𝐓𝐇𝐄 𝐋𝐎𝐍𝐄𝐋𝐈𝐄𝐒𝐓Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ